Төмөр Загалмайн Хүлэг Баатрын Загалмай

Төмөр Загалмайн Хүлэг Баатрын Загалмай (Герман: Ritterkreuz des Eisernen Kreuzes), эсвэл зүгээр л Хүлэг Баатрын Загалмай (Ritterkreuz) болон түүний хувилбарууд нь Дэлхийн II Дайны үеийн Нацист Германы цэргийн хамгийн өндөр шагнал байжээ.

Түүхэн үндэслэл

засварлах
 
1939 Хүлэг Баатрын Загалмай

Нацист Германы удирдагч Адолф Хитлер Пруссийн "Pour le Merite" хэмээх шагналыг солих зорилгоор үүсгэсэн ба энэхүү шагналыг нийт 7161 хүн хүртжээ.

Тэдэн дундаас:

- Царсны навчис бүхий :863 хүн

- ... болон илд бүхий: 147 хүн

- ... болон очир бүхий: 27 хүн

- Алтан ... загалмай: 1 хүн тус тус хүртсэн байна.

Ашигласан материал

засварлах