Төмөр-Очирын Тулга
Төмөр-Очирын Тулга (1998 оны 12-р сарын 11-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн) -Монгол Улсын олон улсын хэмжээний мастер, чөлөөт бөхийн 65 кг жинд барилддаг Улсын шигишээ багийн тамирчин. 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтан.
Намтар
засварлахМалын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг эцэг Төмөр-Очирын хүү болж 1998 онд төржээ. Тэр бөхийн удамтай. Ээжийнх нь дүү Б.Болдоо нь сумын заан бол өвөөгийнх нь дүүгийн хүү нь аймгийн арслан цолтон байжээ.
2006-2016 онд Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсжээ.
2008 онд “Тэмүүжин” спорт сургалтын төвд хашир мастер Ц.Гантөгс, олон улсын шүүгч И.Моломжамц нар хүлээн авч, бөхийн спортын А үсгийг анх заажээ.
2013 оны үеэс багш нарынхаа багш, нэртэй дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор бэлтгэл хийж эхэлжээ.
2019 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байр, 2015 оны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, 2019 онд U23 насны Ази тивийн аварга, 2016 оны Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын Олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль, 2016 оны Коркины нэрэмжит насанд хүрэгчдийн гранпри тэмцээнээс хүрэл медаль, 2016 оны Борис Будаевын нэрэмжит залуучуудын Олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2018 онд Испани гранпри Олон улсын тэмцээнээс Хүрэл медаль, 2018 оны Дмитрий Коркины нэрэмжит Олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль, 2021 оны Дэлхийн чансаа олгох Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.
2023 оны хятадын Ханжоуд болсон Ираны дэлхийн аварга Амузад Рахманыг ялаад[1] Азийн наадмын аварга болсон.