Төв аймгийн Угтаалцайдам сумын ерөнхий боловсролын сургууль

Төв аймгийн Угтаалцайдам сумын ерөнхий боловсролын сургууль нь 1933 оны 10-р сарын 23-нд байгуулагдсан бөгөөд Монгол улсын ерөнхий боловсролын сургууль юм.

Анх Халиугчин Боролзой уулын хошуунд 23 хүүхэд, 2 багштай, тэнхимийн сургууль нэртэйгээр хичээллэж эхлэн, анхны захирлаар З.Дамба гэдэг хүн ажиллаж байжээ. Улмаар 1939 онд бага сургууль байгуулагдаж захирлаар нь Э.Жүрмэддорж, багшаар нь С.Шарав нар ажиллаж байв.

1964 онд бүрэн бус дунд сургууль болон өргөжиж, 1988 онд 10 жилийн дунд сургууль болжээ. Тус сургуулийн захирлаар З.Дамба, Э.Жүрмэддорж, н.Шагдар, Т.Дашдорж, н.Гунгаа, н.Цэрэн, н.Дамбажанцан, н.Цэдэнсодном, З.Мөнхдалай, З.Сунрав, М.Мэндбаяр, Я.Дүгэр, Л.Жавзан, Ш.Бямбажав, Л.Бавуу, С.Оджаргал, Д.Раах, П.Дашгэлэг, Г.Алтангэрэл, Б.Туяацэцэг нар ажиллаж байсны дээр 1973-1992 онуудад ажиллаж байсан Зулын Сунрав тус сургуулийг Улсын тэргүүний сургуулийн зэрэгт хүргэж, аж ахуй зохион байгуулалтын талаар бэхжүүлж улсад 2 удаа, 1981, 1985 онуудад тэргүүн байрт шалгарсан юм. Энэ амжилтаа бататган 2003, 2005, 2009, 2011 онд дахин улсын тэргүүний сургуулиар шалгарч байв.

Төгсөгчид

засварлах