Тюрингийн Шагнал
ACM AM Тюрингийн шагнал (Англи: Turing Award) нь компьютерын шинжлэх ухаанд урт хугацаанд нөлөө үзүүлсэн, техникийн чухал ач холбогдолтой хувь нэмэр оруулсан хүнд Тооцоолуур Машины Холбооноос (ACM) жил бүр олгодог шагнал юм.[1] Компьютерын шинжлэх ухааны хамгийн дээд шагнал бөгөөд "Тооцооллын Нобелийн шагнал" гэж нэрлэх нь ч бий.[2][3][4]
Тус шагналыг Английн математикч, Манчестерын их сургуулийн математикийн дэд профессор Алан Тюрингийн нэрэмжит шагнал болгожээ. Тюринг онолын компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюун ухааныг үндэслэгч,[5] Дэлхийн 2-р дайны үед Энигма шифрийг тайлахад гол хувь нэмэр оруулснаар[6] нь хүмүүс сайн мэднэ.
2007-2013 онуудад уг шагналыг Intel болон Google компаниуд ивээн тэтгэж, шагнал хүртэгчид 250,000 доллар олгодог байв.[1][7] 2014 оноос хойш энэхүү шагналыг Google компани дангаараа ивээн тэтгэн 1 сая долларын шагнал өгөх болжээ.[8][9]
Шагнал хүртэгчид
засварлах
Он | Хүлээн авагч | Зураг | Үндэслэл | Байгууллага |
---|---|---|---|---|
1966 | Алан Перлис | — | "Програмчлалын арга техник, Компайлер зохион байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгов."[10][11] | Карнеги Меллон Их Сургууль |
1967 | Морис Уилкс | Кембрижийн Их Сургууль | ||
1968 | Ричард Хэмминг | — | Белла Лаборатори | |
1969 | Марвин Минский | Массачусеттсын Технологийн Хүрээлэн | ||
1970 | Джеймс Уилкинсон | — | Үндэсний Физикийн Лаборатори (Их Британи) | |
1971 | Жон МакКарти | Стэнфордын Их Сургууль | ||
1972 | Эдсгер Дейкстра | Математик, компьютерийн шинжлэх ухааны төв (Амстердам), Эйндховенагийн Технологийн Их Сургууль, Остин дахь Техасын Их Сургууль | ||
1973 | Чарльз Бахман | "Өгөгдлийн сангийн технологит оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн олгов."[12][13] | General Electric компанийн Судалгааны Лаборатори | |
1974 | Дональд Кнут | Калифорнийн Технологийн Хүрээлэн, Батлан Хамгаалахын Шинжилгээний Хүрээлэн, Стэнфордын Их Сургууль | ||
1975 | Аллен Ньюэлл | — | RAND Корпораци, Карнеги Меллоны Их Сургууль | |
Герберт Саймон |
Эх сурвалж
засварлах- ↑ 1.0 1.1 "A. M. Turing Award". Association for Computing Machinery. Archived from the original on December 12, 2009. Татаж авсан: November 5, 2007.
- ↑ Dasgupta, Sanjoy; Papadimitriou, Christos; Vazirani, Umesh (2008). Algorithms. McGraw-Hill. p. 317. ISBN 978-0-07-352340-8.
- ↑ "dblp: ACM Turing Award Lectures". informatik.uni-trier.de (англи хэлээр). Архивласан огноо January 2, 2015. Татаж авсан: 2023-02-11.
- ↑ Brown, Bob (June 6, 2011). "Why there's no Nobel Prize in Computing". Network World. Архивласан огноо December 4, 2023. Татаж авсан: June 3, 2015.
- ↑ Homer, Steven and Alan L. (2001). Computability and Complexity Theory. Springer. p. 35. ISBN 978-0-387-95055-6. Архивласан огноо April 3, 2023. Татаж авсан: November 5, 2007.
- ↑ Copeland, Jack (18 June 2012). "Alan Turing: The codebreaker who saved 'millions of lives'". BBC News Technology. Архивласан огноо 11 October 2014. Татаж авсан: 26 October 2014.
- ↑ Geringer, Steven (July 27, 2007). "ACM'S Turing Award Prize Raised To $250,000". ACM press release. Archived from the original on December 30, 2008. Татаж авсан: October 16, 2008.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedmillion
- ↑ "ACM's Turing Award Prize Raised to $1 Million". Association for Computing Machinery. Archived from the original on November 23, 2015. Татаж авсан: November 13, 2014.
- ↑ Perlis, A. J. (1967). "The Synthesis of Algorithmic Systems". Journal of the ACM. 14: 1–9. doi:10.1145/321371.321372. S2CID 12937998.
- ↑ David Nofre. "Alan J Perlis - A.M. Turing Award Laureate". Association for Computing Machinery. Архивласан огноо April 26, 2012. Татаж авсан: 4 March 2024.
- ↑ Bachman, C. W. (1973). "The programmer as navigator". Communications of the ACM. 16 (11): 653–658. doi:10.1145/355611.362534.
- ↑ Thomas Haigh. "Charles William Bachman - A.M. Turing Award Laureate". Association for Computing Machinery. Архивласан огноо October 2, 2020. Татаж авсан: 4 March 2024.