Жон МакКарти
Жон МакКарти (англи. John McCarthy; 1927 оны 9-р сарын 4-нд АНУ-ын Бостон хотод төрсөн — 2011 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Стэнфорд хотод нас барсан) - америкийн мэдээлэл зүйч, «хиймэл оюун» (1956) гэх хэллэгийг зохиогч, Лисп хэл зохиогч (1958), функцийн програмчлалын үндэслэгч, Тьюрингийн шагналтан (1971). АНУ-ын Үндэсний Шинжлэх ухааны академийн гишүүн (1989).
Намтар
засварлахИрландын цагаач эцэг Жон Патрик МакКарти, литв еврей эх Ида Глатт (1893—1957) нарын хүү болж төрсөн. Эцэг нь Үлдвэрчний Эвлэлийн ажилтан, эх нь сэтгүүлч байжээ. Их хямралын үед байнга нүүж амьдарч байгаад эцэг МакКарти Лос-Анжелест ажил олж тэндээ суурьшсан байна.
Тэрээр математикт багаасаа авьяастай байсан бөгөөд идэр насандаа Их сургуулийн сурах бичгээс бие даан математик судалдаг байжээ.
1948 онд Калифорнийн Их сургуульд математикийн бакалавр хүртэж, 1951 онд Принстоны Их сургуульд —математикаар Ph.D. зэрэг хамгаалжээ.
1962 оноос 2000 онд тэтгэвэрт суутлаа Стэнфордын Их сургуульд профессор байжээ.