Тэлмэн нуур
Тэлмэн нуур нь Завхан аймгийн Тэлмэн суманд оршдог давстай нуур. Нууранд гурван арал байх ба нүүдлийн шувуудын цугларах цэг болдог. Эрдэсжилт нь 6.49-7.61‰. Нуурын үндсэн тэжээл нь хур бороо, ул хөрсний урсац боловч гадаргын урсац багагүй ач холбогдолтой.
Тэлмэн нуур | |
---|---|
Хиймэл дагуулын зураг | |
Байршил | Завхан |
Солбицол | 48°50′N 97°19′E / 48.833°N 97.317°EСолбицол: 48°50′N 97°19′E / 48.833°N 97.317°E |
Нуурт цутгах | Хоолойн гол |
Нуураас гарах | урсгалгүй |
Ус цуглуулах талбай | 3940 км²[1] |
Ай савд багтдаг орон | Монгол |
Урт | 28 км |
Өргөн | 16 км |
Талбай | 194 км² |
Хамгийн гүн цэг | 27 м |
Усны хэмжээ | 2.671 км³ |
Хөвөөний түвшин | 1789 м |
Нуурын арал | 3 |
Энэ нуур 3940 км² талбайгаас усжих боловч Хангайн салбар уулсаас хэд хэд горхи нуурын хотгоруу урсдагаас зөвхөн Хоолойн гол хэмээх байнгын урсацтай жижиг горхи л цутгана.[1]
Усны хагалбар уулсын хамгийн өндөр нь Төв Азийн гадагш гарах урсгалгүй гол мөрөн нууруудын ай сав, Умард мөсөн далайн ай сав хоёрын зааг болох Булнайн нуруунаа орших бөгөөд 2433 м өндөрт хүрнэ. Тэлмэн нуурын усны сав газарт ой мод бага, хээрийн өвс ургамал голлож ургахаас гадна баруун өмнөөс Их нууруудын хотгорын цөлөрхөг уур амьсгал нөлөөлөж харгана зэрэг говийн ургамал нэвтэрч ургана.
Ишлэл
засварлах- ↑ 1.0 1.1 "Тэлмэн нуур" (Memento 16. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn