Сахалин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "thumb|Сахалин арал '''Сахалин''' — Азийн дорнод эрэг хавьд байдаг Орос..."
 
No edit summary
Мөр 1:
[[Зураг:Sakhalin (detail).PNG|thumb|Сахалин арал]]
'''Сахалин''' — [[Ази]]йн дорнод эрэг хавьд байдаг [[Орос]]ын хамгийн том [[арал]]. Захиргааны хувьд ОХУ-ын [[Сахалин муж]]ид харьяалагддаг, байршлаараа [[Агнуурын тэнгис|Агнуурын]] болон [[Япон тэнгис]]ийн хооронд хавчуулагдсан байдаг.
 
== Судалсан түүх ==
1805 онд И.Ф.Крузенштернээр удирдуулсан Оросын "Надежда" хөлөг Сахалины эрэг орчмын ихэнх хэсгийг судалсан боловч Сахалиныг тойрч чадаагүй тул Сахалин арал уу, хойг уу гэдэг асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн ажээ. 1808 онд Дэнжүро Мацуда (1769-1843), Ринзо Мамия (япон. 間宮 林蔵, 1780-1844) нарын Японы экспедицүүд Сахалин бол арал гэдгийг тойрч нотолсон юм.
[[Файл:Sakhalin and her surroundings English ver.png|thumb|361x361px|Сахалин арал]]
Сахалин арал умардаас өмнө зүгт гонзгой хэлбэртэй байдаг бөгөөд урт нь -948 км, өргөн нь 26 -160 км байдаг. Нийт талбай нь -76,6 мянган.км<sup>2</sup>.
 
== Аралын эзэмшлийн түүх ==
Монголчууд Цин гүрнийг эзлэн авсны дараа (1234) Сахалин дахь Нивх, Үдэгэ нарын үндэстэнг эрхшээсэн байна. Монголчууд 1263 онд Амар, Амгун мөрний уулзвар дахь Нурган (одоогийн Оросын Амар мөрний баруун эрэг дахь нутаг) гэдэг газар засаг захиргааны байр байгуулж, хоёр ард түмнийг дагаар оруулахыг тулгажээ. Нивхүүд монголчуудад бууж өгсөн нь үндсэндээ газар нутгийг нь эзлэн түрэмгийлсэн Айнучуудын эсрэг цэргийн холбоо байгуулах зорилготой байсан юм. Юань улсын түүхэнд дурдсанаар Сахалинаас Гувэй (骨嵬; Гǔwéi, Нивх нэрээр Айну) гэгддэг хэсэг хүмүүс жил бүр Жилими (Нивх хүмүүс)-тэй довтолж, байлдаж байжээ. 1264 оны 11-р сарын 30-нд Монголчууд Айну руу довтлов. Айну нар Монголын ноёрхлыг эсэргүүцэж, 1284 онд бослого гаргасан боловч 1308 он гэхэд дарагдсан байв. Тэд Вулихэ, Нангхар, Болуохэ зэрэг газруудад Монгол Юань гүрэнд хүндэтгэл үзүүлж өргөл барьдаг байв.
 
Сүүлд Сахалин арал нь Манж Чин гүрний нэг хэсэг байсан ч тэдний хяналт сул байжээ. Хожим нь 1635-1809 онд Японы эзэмшилд байсан. 1809 оноос Оросуудад эзлэх сонирхол үүсч эдгээр маргаан нь заримдаа цэргийн мөргөлдөөнд хүргэж байсан. 1875 онд Япон хойд Курилын арлуудыг авч Сахалиныг Орост өгчээ. 1905 оны Орос-Японы дайны дараа арал хуваагдаж, өмнөд хэсэг нь Япон руу шилжсэн байна.
 
Орос 1945 онд Дэлхийн 2-р дайны дуусахад Сахалины Японы хэсгийг, мөн бүх Курилын арлуудыг өөртөө авснаас хойш арлыг бүхэлд нь эзэмшиж байна. Япон улс Сахалины өмнөд хэсгийг эзэмшихээ больсон ч өмнөд Курилын арлуудыг эзэмшдэг байсан тул буцааж авах сонирхолоо илэрхийлсээр байгаа. 1949 онд Япончуудыг арлаас нүүлгэн шилжүүлэх үед Сахалин дахь ихэнх Айнучууд Ла Перусын хоолойгоор өмнө зүгт 43 км (27 миль) зайд орших Хоккайдо руу нүүжээ.