4 сарын 15: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 10:
* 1755 - Англи хэлний алдартай толь бичиг гэгдэх "Англи хэлний толь бичиг" Лондон хотод худалдаанд гарав. Уг толь бичгийг хэл шинжээч Самуэль Жонсон туурвисан байна.
* 1817 - Америкийн сэхээтэн Томас Хопкинс Галлодет, Лорен Клерк нар Америкийн сонсголгүй иргэдийн сургуулийг үндэслэн байгуулжээ. АНУ-ын Коннектикут мужийн Хартфордод байгуулсан тус сургууль Америк тив дэх сонсголгүй иргэдэд зориулсан анхны сургууль болсон түүхтэй.
* 1861 - АНУ-ын ерөнхийлөгчЕрөнхийлөгч Абрахам Линкольн 70,000 сайн дурынханыг хамруулж АНУ-ын иргэний дайны хөлд нэрвэгдсэн мужуудыг сэргээн босгох ажилд дайчлав.
* 1865 - АНУ-ын ерөнхийлөгчЕрөнхийлөгч Абрахам Линкольн халдлагад өртсөнөөсөө хойш нэг өдрийн дараа амьсгал хураав. Түүний орыг дэд ерөнхийлөгч Эндрью Жонсон залгасан юм.
* 1892 - АНУ-ын цахилгаан эрчим хүчний General Electric компани байгуулагджээ.
* 1896 - Грекын нийслэл Афин хотноо зохиогдсон орчин үеийн хамгийн анхны олимпын наадам амжилттай зохион байгуулагдаж хаалтаа хийв.
Мөр 19:
* 1924 - Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны автозамын сүлжээний газрын зургийг Ренд МакНелли зохиожээ.
* 1936 - Палестины тусгай бүс нутагт Арабын хувьсгал дэгдэв.
* 1941 - [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Германы Люфтвафф буюу нисэх хүчний анги нэгтгэлүүд Умард Ирландын Бельфаст хотыг бөмбөгдөв. Бөмбөгдөлтийн улмаас 1,000 гаруй хүн амиа алджээ.
* 1942 - Их Британийн хаан VI Жорж Мальта улсад "ариун гэгээн арлыг ард иргэд нь цогтой хамгаалсны учир" Жоржийн загалмайг олгохоор болжээ.
* 1945 - [[Дэлхийн IIхоёрдугаар дайн]]: Германы Доод Саксонид байрлах "Берген-Бельсений хорих лагерь"-ыг чөлөөлжээ.
* 1947 - Спорт дахь арьс өнгөний үзлийг сөрөн зогсож түүх бүтээсэн бейсболын нэрт тамирчин Жейки Робинсон "Брүүклин Доджерс" багт анхны тоглолтдоо оролцжээ.
* 1955 - АНУ-ын Иллиной мужийн Дес Плейнэс хотд Рей Крокын санжүүжилтээр МакДональдс түргэн хоолны сүлжээ рестораны анхны ресторан нээгдэв.
Мөр 29:
** Хятадын ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж байсан Ху Яаобанг алагдсаны дараа Тианьанмень талбайн бослого Бээжин хотноо эхлэв.
* 2013 - АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо зохиогдож байсан Бостоны олон улсын марафоны үеэр барианы шугамны орчим хоёр ч удаа бөмбөг дэлбэрч гурван хүн амиа алдан, 264 гаруй хүн бэртэж гэмтжээ.
* 2014 - Өмнөд Суданы иргэний дайны үеэр хамгийн балмад халдлага болжээ. Өмнөд Суданы босогчид дайны хөлд нэрвэгдсэн дүрвэгсэд болон энгийн иргэн байрладаг гэр эмнэлэгт халдаж наад зах нь 200 хүн амиа алдсан байна.
 
== Мэндэлсэн алдартнууд ==