Цогзолын Нацагдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 13:
| ажил_мэргэжил =
}}
'''Цогзолын Нацагдорж''' нь (''1951 оны дөрөвдүгээр сарын 17 - [[2010]]'') [[Монгол Улс]]ын [[Төрийн шагнал|Төрийн соёрхолт]], [[хөгжмийн зохиолч]] хүн байв.
==Намтар==
Тэрээр [[1951]] оны [[4-р сарын 17|дөрөвдүгээр сарын 17-нд]] [[Дундговь аймаг|Дундговь аймгийн]] [[Эрдэнэдалай сум]]ын "Шаврын ханан" гэдэг газар төржээ. Нацагдорж нь ''[[1966]]-[[1970]]'' онд [[Улаанбаатар]] хотын [[Багш нарыг бэлтгэх сургууль|Багш нарыг бэлтгэх сургуулийн]] [[Дуу хөгжим|дуу хөгжмийн]] багшийн ангид (багш нь Ё.Цэрэндолгор), ''[[1970]]-[[1972]]'' онд Улаанбаатар хотын [[Монгол Улсын Боловсролын Их Сургууль|Багшийн сургуулийн]] дуу хөгжмийн ангид хөгжмийн онол, зохирлын ухааны багш, ''[[1972]]-[[1978]]'' онд [[Екатеринбург|Свердловск]] хотын [[Уралын хөгжмийн их сургууль|Уралын хөгжмийн их сургуулийн]] хөгжмийн зохиолчийн ангид(багш нь Н.Пузей) суралцан төгссөн. ''[[1978]]-[[1982]]'' онд [[Хөгжим бүжгийн дунд сургууль]]д хөгжмийн онол, хөгжмийн түүх, зохирлын ухааны багш, ''[[1982]]-[[1984]]'' онд [[БНМАУ]]-ын Соёлын Яаманд уран бүтээлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, ''[[1984]]-[[1987]]'' онд [[Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр|Дуурь бүжгийн улсын академик театрын дарга]], [[1987]] оноос [[Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хороо]]ны хөгжмийн уран бүтээлийн зөвлөлийн эрхлэгч, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, ''[[1984]]-[[1990]]'' онд нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв.