Гаутама Будда: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Mergefrom | Буддха
No edit summary
Мөр 1:
{{Mergefrom | Буддха}}
 
[[Image:StandingBuddha.jpg|thumb|right|200px]]
'''Гаутама Будда''' (санскрит: गौतम बुद्ध) буюу '''Сиддарта Гаутама''' нь [[эртний Энэтхэг|эртний Энэтхэгийн]] шашны багш ба буддизмийн үндэслэгч байв. Буддистууд нь түүнийг манай үеийн Дээд Будда гэж үздэг. Тэрээр Лүмбинид хаан эцэг Сахьяа овгийн Шүддходана, эх Махамаяа хатны агь болон [[эснэх|эснэжээ]]. Түүний төрсөн, нас барсан он тодорхой бус. Ихэнх түүхчид нь түүний амьдралыг МЭӨ 536 аас МЭӨ 483 хооронд байсан гэж үздэг.
 
==Нэр==
Будда гэж Санскрит хэлний "сэргэн дэлгэрсэн" гэсэн утгатай бурханыг заасан үг болно. Энэ үгийн утгыг тайлахдаа "мунхагын харанхуйн нойрноос сэрж, эрдэм мэдлэг бүхэнд билиг оюун нь лянхуа цэцэг адил дэлгэрсэн учраас сэргэн дэлгэрсэн Бурхан болой" гэж хуучин сударуудад тайлбарласан байдаг. Бурхан шашины номлол ёсоор энэ ертөнцөд сайн цагийн мянган бурхан ирэхээс эдүүгээ бидний амьдран байгаа энэ цагийн бурхан нь Буддха Шакьяамүни бөгөөд дараачийн эрин үеийн бурхан бол Буддха Майтрия буюу манайханы хэлдэг Майдар бурхан гэдэг. Буддха Шакьяамүни бол тэдгээр мянган бурханы дөрөвдэхь нь бөгөөд түүнээс урьд Дивангара, Гаргасүнди, Кайшаб нэртэй гурван бурхан заларч ирж байсан гэдэг.
 
Монгол хэлний "бурхан" гэдэг үг мөн Уйгур, Түрэг хэлнээс дамжиж орж ирсэн энэхүү Буддха гэдэг үгнээс гаралтай гэдэг. Эртний Уйгур хэлэнд Энэтхэгийн санскрит хэлний Буддха гэдэг шинээр орохдоо үгийн дундхи <д> үсгүүд нь <р> болон дуудагдаж, <х> үсэг нь тодоор дуудагдсанаас <бурха> болоод дээр нь <н> дагавар нэмэгдсэнээр <бурхан> гэдэг үг үүссэн гэж тайлбарладаг.
 
==Амьдрал==
Буддагийн багын нэр нь Сидхаттха (самгардиар '''Сиддхартха'''), овог нь '''Готама''' (самгардиар '''Гаутама'''). Тэрээр Умард Энэтхэгт аргын тооллын өмнөх 6-р зууны үед амьдарч байжээ. Түүний эцэг Шуддходана нь сакья (сажа) омгийн улсын (одоогийн [[Балба]] улс) хаан байв. Ээжийг нь хатан Маяа хэмээнэ. Тухайн үеийн ёс заншилын дагуу тэрээр бага залуу 16 насандаа Ясодара хэмээх үзэсгэлэнт, залуу авхайтай гэрлэсэн бөгөөд 29 настайдаа цорын ганц хүү болох Рахулаагаа төрсний дараахан нь тэрээр амьдралын бодит байдал, хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг нүдээр харж, хорвоогийн энэ зовлон зүдүүрийг хэрхэн яаж даван туулах арга замыг олж нээхээр сэтгэл шулуудаж, энэ бодолоо биелүүлэхээр хаант улс, баян тансаг амьдралаа бүгдийг орхин одож, даяанч болжээ.
 
Ийнхүү даяанч болсон Готама [[Ганга]] мөрний хөндийгөөр 6 жилийн турш хэрэн явж, шашны нэрт зүтгэлтнүүд, багш нартай уулзан учирч, тэдний номлол сургаал, арга барилыг судлан дагаж, даяанч нарын хүнд хэцүү, маш нарийн дэг журмыг хатуу сахиж байлаа. Гэсэн хэдий ч энэ бүхэн нь түүний хүсэн зорьсныг хангасангүй. Тиймээс тэрээр бүхий л хуучины уламжлалт шашин болоод тэдний арга барилыг орхин, зөвхөн өөрийн замаар явах болжээ. Ийн явж байгаад нэгэн орой Буддагаяад (одоогийн Энэтхэгийн [[Бихар]] мужийн [[Гаяа]]гийн ойролцоо) [[Неранжана]] голын эрэг дээр модны ёроолд бясалгал үйлдэн сууж байгаад Гэгээрэлд хүрсэн бөгөөд тэр цагаас хойш ''Будда'' ("Сэрж сэхээрсэн" буюу "Ялж төгс гэгээрсэн") хэмээн алдаршжээ. Энэ үед Готама 35 нас хүрсэн байв.
 
Үүнийхээ дараа нь анхны номоо өөрийн таван даяанч нөхөддөө айлдсан ба түүнээс хойш Будда 45 жилийн турш янз бүрийн анги давхрагын хүмүүс, хаан хийгээд харц тариачин,[[бярман]] болоод тэнүүлчид, баян болоод ядуу гуйлагчид, ариун үйлстэн хийгээд тонуулч, дээрэмчин зэрэг эр, эм бүхий л хүмүүст өчүүхэн ч ялгавралан үзэлгүйгээр сургаал, номоо номлож явжээ. Тэрээр каст болон анги давхрагын ялгааг үл харгалзан үзэх бөлгөө. Буддагийн олж нээсэн сургаал, зам мөр нь үүнийг ухаарч, дагах гэсэн хэн бүхэнд нэгэн адил нээлттэй билээ. Будда 80 насандаа Кушинара тосгонд (одоогийн [[Уттар Прадеш]] мужийн хот) таалал төгсжээ.
 
==Өөрийгөө үзэх хандлага==
Шашин үндэслэгчид дотроос зөвхөн Будда л өөрийгөө эгэл хүнээс огтхон ч ялгаж үзээгүй цор ганц багш мөн билээ. Тэрээр эгэл жирийн хүн мөнөөр үл барам өөрийгөө аливаа нэгэн гадны хүчин зүйлийн ивээл биелэл бус хэмээн үзнэ. Тэрээр өөрийн олж хүрсэн бүхнээ зөвхөн хүний чармайлт, хүний оюун ухааны үр ач хэмээн айлджээ.
 
== Эшлэл ==
*Ч.Арьяасүрэн, ''Монгол ёс заншилын их тайлбар толь'', 1-р боть, 2001, Улаанбаатар
 
== Мөн үзэх ==