Тураг гогой (Phalacrocorax carbo), нь Гогойныхон овгийн усны шувуу юм. Тэд Еврази, Африк, Австралид нутаглана.

Тураг гогой
Австралид.
Австралид.
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хотонтон
Овог: Гогойныхон
Төрөл: Phalacrocorax, Гогой
Зүйл: P. carbo
Латин нэр
Phalacrocorax carbo
Карл Линней, 1758
Үржлийн бус үед. Энэтхэгт.
Нисэж байна.

Гадаад төрх засварлах

 
Үржлийн улирлын өд.

Энэхүү шувуу нь томхон, хар бараан зүсэмтэй бөгөөд амьдрах бүсээс шалтгаалан өдний өнгө зүс олон янз байна. Биеийн жин 1.5-5.3 кг хооронд бүртгэгдээд байгаа ба дундажаар 2.6-3.7 кг байна. Биеийн урт 70-102 см, далавчаа дэлгэхэд 121-160 см юм. Тураг гогой уртавтар сүүлтэй, хоолой хэсэгт шар толботой. Нас бие гүйцсэн нь үржлийн улиралд цагаан толботой байна.

Тархалт засварлах

 
Үүрнүүд, Хайдарабад, Энэтхэгт.

Тэд их өргөн тархжээ. Тэнгис далай болон цэнгэг уст нуур, голоос идэш тэжээл олж иднэ. Хойд зүгийн шувууд нь нүүдэллэн өмнөд зүгт аль загас жараахай элбэгтэй эрэг даган өвөлждөг.

Дэд зүйл болох P. c. carbo нь голдуу Атлантын далай орчмын эрэг газраар: Европын баруун эрэг, өмнө зүгт Хойд Африк хүртэл, Фарерын арлууд, Исланд болон Гренланд; мөн Хойд Америкийн зүүн эрэгт нутаглана. Австралазийн орчимд нутаглах P. carbo novaehollandiae нь залаатай.

80-100 см урт биетэй Цагаан цээжит гогой P. c. lucidus нь Африкт Сахарын цөлийн бүсэд таарна.

P. c. hannedae нь Японд.

Зан авир засварлах

Тураг гогой сүргээрээ цуглах хэд хэдэн газартай байх ба тэндээ унтаж амран, түр амсхийдэг. Үүр цайхад идэш тэжээл олохоор ниснэ. Үржлийн улиралд хэдэн арав, эсвэл хэдэн мянгаар сүрэглэдэг. Тэд голдуу усны эргийн өндөр байц хад, модонд хатсан мөчир, далайн замаг зэргээр үүрээ засах ба 3-4 өндөг гаргана. 1 сар орчим дараад ангаахай гарах ба 40-50 хоноод бие даадаг ажээ.

Төрөл бүрийн загасаар хооллох ба тэр дундаа могой загас их барьж иддэг. Ан хийхдээ дундажаар 20-30 с шумбана. Заримдаа 1 минут гаруй хугацаагаар 10 м гүнд шумбах нь бий. Өдөрт 500 гр орчим загас иддэг байна.

Тураг гогой нь нүдээ хөдөлгөж чаддаг цөөн шувуудын нэг юм.

Гогой ба хүмүүс засварлах

 
Тураг гогойн загасчлалХятад

Хятад болон Япон улсад энэ шувуугаар загас бариулаад гулгиулан гаргаж авдаг аргыг эрт дээр үеэс хэрэглэж байв.

Норвеги улсад үндэсний буудлагын спорт тоглоом болон идэх зорилгоор жил бүр 10,000 орчим тураг гогойг хуулинд заасны дагуу үржлийн бус улиралд агнадаг байна. Мөн Норвегийн хойд зүгийнхэн тосгон болон гэрийнхээ ойр энэ шувуутай таарах нь азтай сайн явдал гэж үздэг ажээ.

Зургийн цомог засварлах

Цахим холбоос засварлах

  Commons: Тураг гогой – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Phalacrocorax carbo-тай холбоотой мэдээлэл байна.