Туляк нь 1379-1380 онд Алтан Ордны Улсын зарим нутгийг захирч байсан хаан. Тэрээр беглярбег Мамайгийн тоглоомын хаадын нэг бөгөөд зөвхөн Мамайн эзэмшил нутагт хаан гэж хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн. Түүний угсаа гарал нь Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн удамчир Туклук хожагийн хөвүүн. Мамай ноён түүний нэрийн өмнөөс оросын вангууд руу зарлиг илгээх, зоос цутгаж гүйлгээнд гаргаж байсан. 1380 онд Куликовын тулалдаанд Москвагийн их ван Дмитрийд Мамай ноён ялагдсны дараа Туляк хаан амь үрэгдсэн бололтой.

Өмнөх
Мухаммед Булак
Алтан Ордны Улсын Хаан
(зөвхөн Мамайн ордын хаан)

1379-1380
Дараах
Тохтамыш