Википедиа:Эх сурвалж
Энэхүү хуудас нь Монгол Википедиагийн зааварчилгааны хуудас болно. Хэдийгээр доорхи зааврууд нь "Хууль" биш боловч Википедиагийн ихэнхи хөгжүүлэгчид үүнийг дагаж мөрддөг болно. Энэ хуудсанд нэмэх шаардлагатай зүйлс байвал та нэмж болно. Эсвэл саналаа Хэлэлцүүлэг хуудас дээр үлдээнэ үү. |
Аливаа мэдээлэлийн эх сурвалжийг зааж өгөх нь Википедиагийн салшгүй хэсэг юм. Та өгүүллийн эцэст, тухайн өгүүлэл дэх баримтуудын эх сурвалжийг зайлшгүй тэмдэглэх хэрэгтэй. Энэ нь уншигчид тухайн баримт үнэн эсэхийг магадлах боломжийг олгоно.
Эх сурвалжийг өгүүллийн төгсгөлд "Эшлэл", "Мөн үзэх" дэд гарчиг доор жагсаана.