Токжун ван
Токжун ван (солонгос: 고려 덕종; ханз:高麗 德宗) Ван Хим (왕흠) (1016-1034) нь 1031-1034 оны хооронд Курё улсыг захирч байсан 9 дахь ван юм. Курё улсын Хёньжун вангийн хөвгүүн. 1022 онд тус улсын хунтайж болсон.
Токжун ван | |
---|---|
Курё улсын ван | |
Хаанчлал | 1031-1034 |
Хаан суусан | 1034 |
Бүтэн нэр | Ван Хим |
Төрсөн огноо | 1016 оны 6 сарын 9 |
Төрсөн газар | Кэсон |
Өнгөрсөн огноо | 1034 оны 10 сарын 31 |
Өнгөрсөн газар | Кэсон |
Өмнөх | Хёньжун ван (Курё) |
Удаах | II Чонжун ван |
Эцэг | Хёньжун ван (Курё) |
Улс | Курё улс |
Ургийн овог | Ван овог |
Сүмийн цол | Токжун |
1018 онд 2 настайдаа Ёнгён гүн цол хүртэж, 1022 оны 5 сард 6 настайдаа хунтайж болсон. 1031 оны 6 сард Хёньжун ван таалал төгссөний дараа 15 настайдаа улсын ван болсон. Ван суусны дараа Киданы Ляо улсад элч илгээхдээ "Ляо улстай хийсэн дайнуудад олзлогдсон Курё цэргүүдийг суллаж, буцаан өгөх; Ялу гол дагуу байршуулсан цэргийн хүчээ эргүүлэн татах" хоёр санал тавьж тохиролцохыг хүсчээ. Гэвч Ляо улсын зүгээс энэ саналыг хэрэгсээгүй учраас, Киданы Ляо улс, Зүрчид овгуудын довтолгооноос сэргийлж, Ялу голоос Япон тэнгис хүртэл үргэлжлсэн бэхлэлт байгуулсныг түүхэнд "Чолли Жансон (천리장성千里長城) буюу Мянган газрын урт хот" нэртэй байгууламжийн ажлыг 1033 онд эхлүүлж, Дараа оны 8-р сард Пёнжанса (平章事) Ю Со (柳韶)-д Юү Со (柳韶)-ийн зүүн эрэгт орших Ёнвон, Дорюнпо зэрэг 14 цайзаар холбогдсон хэрмийг барьж эхлүүлсэн. II 1044 онд Чонжун вангийн үед барьж дуусгажээ. Энэ үйлдэлд Кидан улс, Зүрчид аймгийн зүгээс олон удаагийн эсэргүүцэл үзүүлж байсан ч, барилгын ажилд нөлөөлөөгүй. Токжун ван 1034 онд 19 настайдаа Кэсон хотод таалал төгссөн. Шарилыг Сукнын хэмээх газарт оршуулсныг 2016 оны 6 сарын 28 нд БНАСАУ-ын Кэсон хотоос зүүн хойш 4 км газарт хоёр булш илрүүлсний нэг нь Токжун вангийн бунхан гэдгийг батлажээ. Тус бунхны урт нь 3.7м, өргөн нь 3м, өндөр нь 1.65-1.73м байна.
Гэр бүл
засварлах- Эцэг: Хёньжун ван (고려 현종)
- Өвөө: Аньжун ван[1] Ван Үк (안종)
- Эмээ: Хоньжон хатан (헌정왕후): Кёньжун вангийн бага хатан байсан. Хонэй хатны дүү.
- Ээж: Воньсон хатан
- Нагац өвөө: Ким Иньбу (김은부)
- Нагац эмээ: Иньчон И овгийн Ансан ахайтан (안산군대부인 이씨)
- Хатад хүүхдүд:
- Кёнжу Ким овгийн Гёнсон хатан (경성왕후 김씨): Хёньжун вангийн Вонсун бага хатнаас төрсөн эцэг нэгтэй дүү нь
- Кэсон Ван овгийн Кёнмук хёнби (경목현비 왕씨): эцэг нэгтэй дүү нь
- Санхы гүнж (상회공주)
- Хёса хатан (효사왕후 김씨): Хёньжун вангийн Воньхэ хатнаас төрсөн эцэг нэгтэй дүү нь
- Буёо И овгийн ахайтан (부인 부여 이씨)
- Чунжу Ю овгийн ахайтан (부인 충주 유씨)
- Нэр гарал тодорхойгүй хатан
- Ван гүнж (공주 왕씨)
Өмнөх Хёньжун ван |
Курё улсын ван 1031-1034 |
Дараах II Чонжун ван |
Эшлэл
засварлах- ↑ хүү Хёньжун ван тус улсын ван болсны дараа эцгийгээ Аньжун ван цолоор нэхэн өргөмжлсөн.