Тим Форсайт
Тим Форсайт (Англи: Tim Forsyth, 1973 оны 8 сарын 17-нд Мирбүү Нортод төрсөн) нь Австралийн хөнгөн атлетикч, 3 удаа олимпод оролцсон (92, 96, 00) өндрийн харайлтын тамирчин юм.[1]
| ||||||||||||||||
|
Тэрээр анх 1990 онд өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр дэлхийн тавцанд гарч иржээ. 1992 онд 19-тэйдээ олимпын хүрэл медаль хүртэхдээ хувийн дээд амжилт болох 2.34 м-ийн үзүүлэлтээ давтсан байна. Тэр жилдээ өсвөрийн ДАШТ-ээс дахин мөнгөн медаль хүртэхдээ Стив Смитийн ард оржээ. Харин 1994 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд мөнөөх Смитийг ялж алтан медаль зүүсэн аж.
Форсайтын хувийн дээд амжилт нь 2.36 м бөгөөд 1997 онд тогтоожээ. Түүнээс 5 сарын дараа Афинд зохиогдсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. 1998 онд Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас хүрэл медаль зүүсэн нь Тимийн олон улсын тэмцээнээс хүртсэн сүүлчийн медаль байв. 2.36 м нь түүний тогтоосон Австралийн 9 дэх удаагийн дээд амжилт, мөн Далайн орнуудын дээд амжилт билээ. Форсайт өндрийн харайлтын төрлөөр улсынхаа 6 удаагийн аварга юм.
Эшлэл
засварлах- ↑ "Tim Forsyth profile at ABC News". Архивласан огноо 2000-05-21. Татаж авсан: 2010-11-14.
Цахим холбоос
засварлах- ОУХАХ-ны цахим хуудсан дахь тамирчны танилцуулга: Тим Форсайт