Термодинамикийн температур
Термодинамикийн температур гэдэг нь термодинамикын үндсэн параметрүүдын нэг юм. Олон улсын нэгжийн СИ систем дэх хэмжих нэгж нь кельвин.
Физикийн тоо хэмжээ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нэр | Термодинамикийн температур (абсолют температур) | |||||||||
Томьёоны тэмдэглэгээ | ||||||||||
|
Термодинамикийн температур нь термодинамикийн хоёрдугаар хуулиар тодорхойлогддог. Термодинамикийн хоёрдугаар хуульд онолын үүднээс байж болох хамгийн бага температурыг 0 гэж үздэг бөгөөд энэ нь абсолют тэг хэм гэж нэрдэгддэг. Абсолют тэг хэмд ямар ч биет болон бодис байж болох хамгийн бага хөдөлгөөнтэй байх ба үүнээс илүү хөрч чадахгүй. Квант механикт абсолют тэг хэмд байгаа биеийг үндсэн төлөвтөө буюу хамгийн бага энергийн төлөвтөө байна гэдэг. Ийм ч болохоор термодинамикийн температурыг абсолют температур гэж хэлэх нь бий.