Тахианы мах
Тахианы мах бол дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэдэг шувууны мах юм. Дэлхий дахинд үзвэл үхэр, гахай зэрэг бусад түгээмэл тэжээмэл амьтадтай харьцуулахад тахиа өсгөх харьцангуй хялбар, өртөг багатай байдаг. Тиймээс тахианы мах, тахианы өндөг олон тооны хоолонд түгээмэл хэрэглэгддэг болсон.
Тахианы махыг жигнэх, шарах, буцалгах гэх мэт маш олон янзаар бэлтгэж болно. 20-р зууны сүүлийн хагасаас эхлэн тахианы мах түргэн хоолны гол орц болжээ. Тахианы махыг улаан махнаас илүү эрүүл, холестерол болон ханасан өөх тос багатай гэдэг.
Тахианы аж ахуй эрхэлдэг шувууны аж ахуй нь дэлхийн өнцөг булан бүрд янз бүрийн хэлбэртэй байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад тахиа нь ихэвчлэн эрчимжсэн фермийн аргад хамрагддаг бол бага хөгжсөн бүс нутагт уламжлалт фермийн аргыг ашиглан тахиа үржүүлдэг. НҮБ-ын тооцоолсноор өнөөдөр дэлхий дээр 19 тэрбум тахиа байгаа нь хүн төрөлхтний тооноос 2 дахин байгааг илтгэж байна.
Аж ахуй
засварлахХоол хүнсэнд хэрэглэхэд зориулан тусгайлан өсгөсөн тахиаг махны чиглэлийн тахиа гэж нэрлэдэг. Дэлхий дахинд махны чиглэлийн тахиаг ихэвчлэн 60-90 хоног өсгөдөг бөгөөд мах болгон нядалдаг.
Өрөөл хэсэг
засварлах- Цээж : хуурай, цагаан мах. Цээж нь ястай цээж, ясгүй цул цээж гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
- Хөл: мөч, гуя гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
- Мөч: Хөлийн урд хэсгийн бараан мах юм.
- Гуя: Хөлийн хойд, дээд хэсгийн бараан мах байна.
Хэрвээ нурууны хэсгийг өвчиж нийлүүлсэн хөл байвал нуруутай гуя, дан хөлөөрөө байвал нуруугүй гуя гэж нэрийддэг.
- Далавч: Далавчны хэсэг мах юм. Ихэвчлэн хоолны хачир, даруулга байдлаар хэрэглэгддэг.
- далавчны дээд хэсэг: мөч шиг хэлбэртэй цагаан мах.
- далавчны дунд хэсэг: хоёр хэсэг яс бүхий дунд хэсэг юм.
- далавчны үзүүр хэсэг: ихэвчлэн хаягддаг.
- Бусад хэсэг: Ихэвчлэн бага хэрэглэгддэг хэсэг юм. Сарвуу, дотор мах (зүрх, уушиг, ходоод), толгой хүзүү, бөөр, сүүл гэх мэтээр байна.
Эрүүл мэнд
засварлахТахианы мах ерөнхийдөө өөх тос багатай маханд багтдаг. Өөх тос зөвхөн арьсанд нь байна. 100 гр жигнэсэн тахианы цээж мах 4 грамм өөх тос, 31 грамм уураг агуулдаг нь эзлэх хувьд харгалзах уураг их, өөх тос бага гэсэн үг юм.
Хоол хийх
засварлахТүүхий тахианы мах салмонелла нянтай байж магадгүй. Нянгийн халдвараас сэргийлэхийн тулд хамгийн багадаа 74°C хүртэл халуунд болгож идэхийг зөвлөдөг. Гэхдээ Японд сашими маягаар түүхийгээр нь торисаши хоолонд хэрэглэх нь байна.
Тахианы махаар олон янз хоол хийж болно. Хиам хийх, шорлог хийх, салатанд хийх, уламжлалт аргаар шарах, цахилгаан зууханд шарах, талх нарийн боов, гүн тосонд шарах зэргээр болгодог.
Хөлдөөх
засварлахТүүхий тахиа нь хоол хийх явцад чийгээ алддаг, харин хөлдөөгчид чанараа удаан хадгалдаг. Тахианы махыг хөлдөөгчид хадгалах явцад тэжээллэг чанар нь бага зэрэг өөрчлөгддөг. Гэхдээ амт чанарыг хадгалахын тулд бүхэл тахианы махыг 12 сар, тахианы махны боловсруулаагүй хэсгийг 9 сар, тахианы махны боловсруулаагүй хоолыг 3-4 сар, чанасан тахианы махыг 4 сараас илүү удаан хугацаагаар хөлдөөгчид хадгалж болохгүй.
Хамаатай өгүүлэл
засварлахЛавлах холбоос
засварлах- ↑ "Robin Cook's chicken tikka masala speech". The Guardian. London. 25 February 2002. Татаж авсан: 19 April 2001.