Тарантогийн булан
Тарантогийн булан (Италиар Golfo di Taranto; Латинаар Sinus Tarentinus) нь Газар дундын тэнгис, Ионы тэнгисийн нэг хэсэг бөгөөд Италийн хойгийн өмнөд эрэгтэй залгах булан юм. Италийн Таранто хотын нэрээр нэрлэгдсэн.
3 талаараа эх газраар хүрээлэгдсэн бөгөөд зүүн талд нь Салентогийн хойг (Пулиа муж), баруун талд нь Калабрийн хойг (Калабриа муж) оршино. Ойролцоогоор 140км2 талбайтай. Тус буланд Керади арлууд оршино.
Тарантогийн булангийн эрэг хавийн нутаг нь эрт цагт Их Грек гэгддэг байсан бөгөөд грекчүүд олноороо оршин сууж өөрсдийн хот-улсаа байгуулан амьдарч байсан түүхтэй. Тарантум буюу одоогийн Таранто хотоос эхлэн Кротонус (одоогийн Кротоне) зэрэг олон колони хот-улсууд хөгжин цэцэглэж байсан юм.