Тангудай (манж хэлᡨᠠᠩᡤᡡᡩᠠᡳ,галиг:Tanggūdai) (1585 оны 12 сарын 24 - 1640 оны 11 сарын 3) бол Айсингиоро овогтон, Манж Дайчин гүрнийг үндэслэгч Нурхач хааны дөрөвдүгээр хөвгүүн. 1585 онд Нурхачийн татвар эм Ниохуру овогтноос төрсөн.

Тангудай нь Дээд эрдэмтийн үед хошууны эзэн болсон. Юнпингийн дөрвөн хотыг эзэлсний дараа Түргэ, Намутай нарын жанждын хамт Луаньжоу цайзыг сахин суув. 1630 онд Мин улсын цэргүүд Луаньжоу цайзыг довтлоход Амин бэйл, Тангудай нар ялагдаж, Луаньжоу хотоос бүслэлтийг сэтлэн гарч, Юнпин руу ухрав. Дайнд ялагдсан учраас албан тушаал, эд хөрөнгийг нь хураав. 1634 онд 3-р зэргийн мэйрэний занги болгов. 1640 онд Тангудай өвчнөөр нас барав. Эеэр засагчийн үед түүнд Гүн хэргэм, Кэжиэ (克潔) цол нэхэн соёрхов.

  • Эцэг: Нурхач хаан
  • Эх: Татвар эм Ниохуру овгийн Бокэжаний охин. Энэ хатнаас Нурхачийн 6-р агь Табай гүн төрсөн.

Тангудай нь 2 хатан, 3 татвар эмээс төрсөн 2 агь, 2 гэгтэй байсан.

  • Нэгдүгээр хатан: Фуча овгийн Екэ баяны охин.[1] 1-р агь Ниэкэсай, 1-р гэгийг төрүүлсэн.
  • Хоёрдугаар хатан: Гувалигия овгийн Иньдахучигийн охин.[1] 2-р агь Мурча, 2-р гэгийг төрүүлсэн.
  • Татвар эм: Хорчины Боржигид овгийн Даваацэрэнгийн охин.[1]
  • Татвар эм: Ниохуру овгийн Хафунгагийн охин.[1]
  • Татвар эм: Ехэнара овгийн Бэнтайгийн охин.[1]

Тангудайгийн 1-р гэг (1603-1663) нь Фуча овгийн түшмэл Шуожантай гэрлэсэн.[1] 2-р гэг нь (1608-1663) Нара овгийн заланы занги Буянтутай гэрлэсэн.[1]

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 http://www.axjlzp.com/clan67.html