Табай
Табай (манж хэл: ᡨᠠᠪᠠᡳ,галиг:Tabai) (1589 - 1639) бол Хожуу Алтан улсын Нурхач хааны 6-р агь, Чин улсын цэргийн жанжин.
Товч тойм
засварлах1589 онд Нурхач хааны татвар эм Ниохуру овогтноос төрсөн. 4-р агь Тангудайгийн төрсөн дүү. 1625 онд Япон тэнгисийн эрэг орчмын Хурха аймгийг дайлж, эзлэн дагуулсны дараа заланы занги болжээ. 1634 онд Цахарын эсрэг байлдаж гавъяа байгуулсанд зэрэг нэмж 3-р дэсийн туслагч жанжин болсон. 1639 онд өвчнөөр нас барсан. 1653 онд Эеэр засагчийн зарлигаар түүнд Гүн хэргэм, Цюэхоу (慤厚) цол нэхэн соёрхов.
Гэр бүл
засварлахТабай гүн ганц эхнэртэй. Манжийн Усу овгийн Дайсугийн охин. 8 хөвгүүн, 4 охин төрүүлсэн.
Хөвгүүд
- Лабай (喇拜)
- Экэцинь бэйс (額克親)
- Бакэцинь (巴克親)
- Банбуршан туслагч гүн (班布爾善)
- Суваян (蘇瓦延)
- Бадухай улсад туслагч кэши гүн (巴都海)
- Ладухай жанжин (喇都海)
- Батфиянгу жанжин (巴特瑪費揚武)
Охид
- 1-р гэг (1607-1635): Боржигид овгийн дотоод сайд Бадурчитай гэрлэсэн
- 2-р гэг (?-?): тодорхойгүй
- 3-р гэг (1616-1697): Нара овгийн Сайлүньтэй гэрлэсэн
- 4-р гэг (1620-1637): Боржигид овгийн Соушинтэй гэрлэсэн