Хитоцүбаши Их Сургууль
Токио дахь их дээд сургууль, коллежууд
Эмблем
засварлахТүүх
засварлах1875 онд Мори Аринори нь Худалдааны хуулийн лекцийн газрыг нээсэн нь улмаар Хитоцүбаши Их Cургуулийн үндсэн суурь болсон. Дэлхийн 2-р дайны өмнөх үеээс Худалдааны мэргэжилжээр дагнан мэргэжилтэн бэлдэх улсын сургууль болон өргөжсөн байна.
Сургуулийн тухай
засварлах1875 онд байгуулагдсан. Эдийн засаг, Бизнесийн удирдлага-Худалдаа, Хууль, Нийгмийн ухааны тэнхимтэй. Вэб хуудас=https://web.archive.org/web/20101216002205/http://hit-u.ac.jp/
Одоогоор
- Күнитачи кампус(東京都国立市中2丁目1番地)
- Канда кампус (東京都千代田区一ツ橋2-1-2 学術総合センター)
- Кодайра олон улсын кампус 小平国際キャンパス(東京都小平市)
нь голлох кампусууд бөгөөд Маруно-Үчи үйлдвэрлэлийн тэнхимийн 10давхарт(東京都千代田区丸の内2-4-1丸の内ビルディング10階) хөдөлгөөнт кампус нь байрладаг.
Он цагийн хэлхээс
засварлах- 1875 он Мори Аринори нь Токиогийн Гинза Овари хотод Худалдааны хуулийн лекцийн газрыг нээсэн.
- 1884 он Тариалан, Худалдааны хэрэг эрхлэх яамны харъяанд орж Токиогийн Худалдааны сургууль нэртэй болсон.
- 1885 он Боловсролын яамны харъяанд орж, Токиогийн Гадаад хэлний сургуультай нэгтгэн Канда Хитоцүбаши руу нүүсэн.
- 1886 он Гадаад хэлний сургалтыг(Токиогийн Гадаад хэлний сургууль) халсан
- 1887 он Нэр нь Худалдааны ахлах сургууль болон өөрчлөгдсөн
- 1897 он Худалдааны ахлах сургуулийн харъяа Гадаад хэлний сургуулийн байгуулсан
- 1899 он Худалдааны ахлах сургуулийн харъяа Гадаад хэлний сургуудийг Токиогийн Гадаад хэлний сургууль болгон салгасан.(Одоогийн Токиогийн Гадаад хэлний Их сургууль)
- 1902 он Кобэгийн Худалдааны ахлах сургууль(Одоогийн Кобэгийн Их сургууль) байгуулагдсантай холбогдож Токиогийн Худалдааны ахлах сургууль гэж нэрлэгдэх болсон.
- 1909 он Мэргэжлийн тэнхимүүдийг байхгүй болгох Боловсролын Яамны тушаалыг эсэргүүцэж Нийт оюутан, төгсөгчид эсэргүүцэл илэрхийлж нийтээр сургуулиа хаях хөдөлгөөн өрнөсөн.(Бич Тахиа жилийн хэрэг)
- 1912 он Мэргэжлийн тэнхимүүдийг хэвээр нь байлгах Боловсролын Яамны тушаал гарсан
- 1920 он Их сургуулийн хуулийн дагуу Токиогийн Худалдааны Их Сургууль болон дэвшсэн
- 1927 он Кантогийн Их газар хөдлөлтийн улмаас Күнитачи болон Кодайра руу шилжсэн
- 1931 он Бэлтгэл курс болон Мэргэжлийн тэнхимүүдийг байхгүй болгох Боловсролын Яамны тушаалыг Профессор багш нарийн хурлаар эсэргүүцсэн тушаал гарч, оюутнууд удаан хугацаагаар сургуульдаа бүгэх байдлаар тэмцсэн.(Роожоо хэрэг)。
- 1944 он Боловсролын Яамны удирдлагын дор хүчээр Токиогийн Үйлдвэрлэлийн Их сургууль болон өөрчлөгдсөн.
- 1947 он Нэр нь буцаж Токиогийн Худалдааны Их Сургууль гэгдэх болсон
- 1949 Сургалтын системийн өөрчлөлтийн дагуу шинэ их сургуулийн системд шилжсэн.Сургуулийн нэр нь оюутнуудын санал дагуу Хитоцүбаши Их Сургууль болов. Эдийн засаг, Худалдаа, Хууль Нийгмийн ухааны тэнхимүүдтэй болсон.
- 1951 он Хууль Нийгмийн ухааны тэнхимийг Хуулийн тэнхим болон Нийгмийн ухааны тэнхим болгон салгасан
- 1996 он Хэл судлал Нийгмийн ухаан судлалын магистрантурыг бэлдэж эхэлсэн.
- 1998 он Эдийн засгийн магистрантуртаа гол анхаарлаа хандуулж Олон улсын хил дамжсан пүүсүүдийн стратеги судлалын магистрантурыг бэлдэж эхэлсэн.
- 1999 он Хууль зүйн магистрантуртаа гол анхаарлаа хандуулж эхэлсэн.
- 2000 он Худалдаа болон нийгмийн ухааны салбарын магистрантуртаа гол анхаарлаа хандуулах болсноор бүх тэнхимүүдийн магистрантуртай болсон. Японд анхны МБА олгох сургалтыг явуулж эхэлсэн.
- 2004 он Хууль Зүйн харъяа сургуулийг үүсгэсэн.
- 2005 он Нийтийн Бодлого боловсруулалтын магистрантуртай болсон.