Талассын тулалдаан (МЭӨ 36 он)

Талассын тулалдаан эсвэл Жижигийн тулалдаан (хятадаар 郅支之戰) нь МЭӨ 36 онд[3][4] Хүннү ба Хан улсын хооронд болсон байна. Энэ тулалдаанд Баруун буюу Умарт Хүннүгийн Жижи шаньюй ялагдан тулалдаанд алагдсан байна.[5] Тулалдаан нь өнөөдрийн Казахстаны зүүн талд орших Таласс голын хөндийд болсон бөгөөд хятадын түүхэнд түүний цэргийн хүрч тулалдсан хамгийн баруун захын цэг юм. Мөн энэ хөндийд МЭ 751 онд Аббасидын халифат болон Хятадын Тан улсын хооронд Талассын тулалдаан болсон байна.

Талассын тулалдаан
Хамаарах дайн: Хүннү-Хань улсын дайн
Трансокшиан 8 зуун
ОгнооМЭӨ 36 он
Байршил
Үр дүн Хятадын Хан улсын ялалт
Байлдагч талууд
Умарт Хүннү улс Хятадын Хан улс
Командлагч болон удирдагчид
Жижи[1] Чэнь Тан[2]
Цэргийн хүч
3,000 Хүннү морин цэрэг, 10,000 Кангьюгийн туслах хүчин 40,000 Хан харваач, Хангийн морин цэрэг, Таримын холбоотонгууд
Хохирол
алуулсан болон цаазлуулсан 1,518, бууж өгсөн 1,000, олзлогдсон 145 тодорхойгүй

Хүн гүрэн задралын үедээ буюу МЭӨ 60-аад оны үес Хүннүд эрх мэдлийн өрсөлдөөн дээд цэгтээ хурцдаж, цус ургасан тэмцэл өрсөлдөөний улмаас НТӨ 57 онд Хүн гүрэн хүч тэнцүү 5 хэсэгт хуваагдав. Эцэстээ ах Жижи шаньюй, дүү Хуханьеэ шаньюй хоёрыг тойрсон хоёр том бүлэглэл болон задарсан байна. Эхний үед ах Жижи шаньюй ялж даюамгайлсан байна. Түүний нэрийг хятад эх сурьалжид Жижи Гудуху буюу нэрийг нь Хутуус гэнэ. Ах дүү хоёр хэд хэдэн удаа дайтсаны дараа нэлээд ялалт байгуулсан Жижи шаньюй “шинэ төр” байгуулан Умарт Хүн гэж нэрлэв. Гэтэл Хятад руу ойртон буусан дүү Хуханьеэ шаньюй Өмнөд Хүн улсыг байгуулав. Иинхүү ах дүү хоёр Хүн улсыг хоёр хуваах нь тэр.

Улмаар Хуханьеэ шаньюй Хятадтай “Энх ургийн гэрээ”-г шинээр байгуулан тэднээс асар их тусламж, түүний дотор цэрэг зэвсгийн тусламж авсан тул Жижи шаньюй баруун тийш даялан нүүж Ил голын Үсүн нарын улстай хаяа нийлэн суув гэж манай түүхэнд тэмдэглэдэг. Тэр үеийн Дундад Азид Үсүн, Динлин, Хусе зэрэг олон улс байсаныг Хүннүгийн цэрэг байлдан дагуулж, тэнд суурьшжээ. Ингээд Жижи шанью Кангюй улсын хаантай хүч хавсран Талас голын хавьд шинэ хот нийслэлээ байгуулан төвхнөж эхэлсэн юм. Энэхүү Кангюй улс гэдэг нь Сырдаръя мөрний дунд болон адгаар суурьшиж байсан аймаг бөгөөд Согдтой хиллэж байсан байна.

Гэвч Торгоны замын чухал цэгт шинэ улс байгуулан төвхнөх гэсэн Жижигийн санаа дундад азийн аль ч улсад таалагдаагүй тул тэд хятадын Хан улстай холбоо тогтоон байлдаанд бэлтгэж эхэлсэн байна. [6]

 
Кангью

Тулалдаан

засварлах

Тулааны өмнөх нөхцөл байдал

засварлах

МЭӨ 36 онд Хятадын Хан улсын Баруун мужийн захирагч Ган Яншоу байжээ. Түүний дэд захирагч Чень Тан гэгч тушаал бууран нийслэлээс баруун хязгаарт ирсэн түшмэл Жижи шаньюйгийн нийслэл хот байгуулан өөрийн байр сууриа бэхжүүлж байгааг тагнан мэдсэний үндсэн дээр гэнэтийн цохилтоор бут цохин устгах санал гаргасан байна. Ган Яншоу нь түүний саналыг хүлээн авч аян дайныг өөрийн нэрээр явуулах гэсэн боловч гэнэт өвдөж, цаашдын үйл ажиллагаанд нөлөөлөх боломжгүй болжээ. Чень Тан энэ байдлыг овжноор ашиглан өөрийн өурууг цагаатгах зорилгоор Ган Яншоугийн армийг дайчлан эзэн хааны зөвшөөрөлгүйгээр Жижи шаньюйгийн эсрэг пайнд мордсон байна. Түүний армид 40,000 Хан болон Ху цэрэг (''Ху' гэж хятадууд нэрлэдэг байсан) дайчлагдсан байна. Түүний цэрэг Таримын хөндийн хоёр талаар явсаар Кашгарын орчимд нэгдэн Кангьюйгийн нутаг Балхаш нуурын баруун захад хүрчээ. Энэ үед Хангийн армийн ар тал руу Кангьюйгийн цөөн тооны морин цэргүүд дайралтууд хийж ихээхэн хэмжээний хүнс, зэвсгийг булааж авсан байна. Чень Тан үүний хариуд Ху цэргүүдийг илгээн Кангьюй нарыг бут цохиж, тэд нараас 460 цэргийг алж, 470 олзлогдсон Усуныг чөлөөлсөн.

Жижигийн нийслэл хотын дэргэдэх тулаан

засварлах

Зарим нэг Кангьюй язгууртангууд Хангийн талд урван мэдээлэл, газарчингаар хангасан байна. хятадын цэргүүд Жижигийн бэхлэлт хотоос 30 Ли зайтай газар цэргийн хүрээгээ байгуулаад хоёр талыг бэхлэн суусан байна. .Тэгээд тэд нар цааг хөдлөн Жижигийн бэхлэлтээс 3 ли зайтай дахин байрлажээ. Хүннү нар цөөн тооны морь болон явган цэргийг тэдний өөдөөс илгээсэн боловч ялагдан буцаад бэхлэлт хлот руугаа ухарсан байна. хятадууд тэд нарыг мөшгин хөөсөөр бэхлэлтэнд итулж ирсэн бөгөөд бэхлэлтийн ханыг шатаах оролдлого хийсэн бйана. Шөнө нв цөөн тооны / хэдэн зуун/ хүннү морин цэрэг зжгтах оролдлого хийсэн боловч шөнийн тулаанд алагджээ. Жижи зуглах талаар бодсон боловч түүний оря орчмын нутгаар олон тооны дайсагнасан хөршүүд байгааг тэрээр мэдэж байжээ. Тулаан үргэжлжилсээнр байв. Fighting continued. Жижигийн хатан болон шивэгчид нум сум барийн дайсны эсрэг тэмцлээ..[7][8] Энэ үед Жижи шаньюй хамартаа туссан суманд шархадсан байна. Шөнө дундыаас хойш бэхлэлтийн гадаад хана дайсанд автагдсан тул хүннү нар дотоод цайз руугаа ухарсан байна. Энэ үед шөнийн харанхуйг далидуулан гэнэт гарч ирсэн цөөн тооны/ хэдэн мянга/ кангью морин цэрэг хрятадуудыг довтолсон байна. Гэвч хятадууд гэнэтийн довтолгоонд цочирдолгүй няцааж яаджээ. Дотоод цайз эвдрэн галд автсан байлаа. Хятадууд цайзын хананд нягт эгнээгээр тулж ирсэн төдийгүй зарим газраар түүнд нэвтрэн оржээ. Жижи шаньюй болон түүний хэдэн зуун цэрэг дайчид хүч давуу хүчинд түрэгдэн ордон луугаа ухарсан байна. Шаньюйгийн ордын галд автан бүх талаасаа дайралтанд өртөн байх үед Жижи дахин шархадсан тулалдаанд амв үрэгдсэн байна. Жижигийн хамгаалагчид даюуу хүчний эсрэг шургуу баатарлаг эсэргүүусэн боловч аргагүй хэд дахин илүү тоотой дайсны хүчинд автагдан дарагдсан байна.

Тулааны дараа

засварлах

Тулалдааны дараа хятадууд Жижигийн эхнэр болон хаан ширээ залгамжлах ханхүү тэргүүтэй 1,518 хүннү хүнийг олноор хомроглон цаазалсан байна. Үүнээс гадна тулалдааны эцэст 145 хүн олзлогдон, 1000 гаруй хүн дайсныхаа өршөөлд найдан бууж өгсөн байна. Хятадын цэргүүд өөрийн олзыг хамгаалж байсан ба олзлогдсон хүннү нарыг тулалдаанд холбоотон болж оролцсон 15 хант улсад хувааж өгсөн байна. Ган овогт болон Чэнь нар дараа хавар өөрийн хотод буцаж ирсэнийхээ дараа Тан улсын эзэн хаандаа Жижи шаньюй болон тэргүүлэх улсуудын толгойг бэлэг болон илгээж өөрийн өмнөх бурууг цагаатгах арга замыг сүвэгчилсэний хүчинд цагаатгагдан ихээхэн шан харамж авчээ. Жижигийн толгойг нийслэл хотын хананд 10 хоног өлгөж байгаад дараа нь шатаажээ. Жижи нь хятадуудын гарт алагдсан хүннүгийн ганцхан шаньюй юм.

  1. Anthony Jerome Barbieri-Low (2007). Artisans in early imperial China. University of Washington Press. p. 175.
  2. Rafe De Crespigny (1 January 1984). Northern Frontier: The Policies and Strategies of the Later Han Empire. Faculty of Asian Studies, Australian National University. p. 189. ISBN 978-0-86784-410-8.
  3. Peers, Chris (1995). Imperial Chinese Armies:200 Bc-589 Ad. Vol. 1. Osprey Publishing. p. 39. ISBN 978-1-85532-514-2. Татаж авсан: 27 January 2013.[permanent dead link]
  4. Peers, Chris (2006). Soldiers of the Dragon: Chinese Armies 1500 BC-AD 1840. Osprey Publishing. p. 146. ISBN 978-18460-309-87. Татаж авсан: 27 January 2013.[permanent dead link]
  5. Grousset, Rene (1970). The Empire of the Steppes. Rutgers University Press. p. 38. ISBN 0-8135-1304-9.
  6. The location near Taraz seems to come from the Hanshu or some commentary on it. The Zizhitongjian says it was on the "Dulaishui River" ("shui" means river) which Yap thinks may have been the Ili River
  7. Adrienne Mayor (22 September 2014). The Amazons: Lives and Legends of Warrior Women across the Ancient World. Princeton University Press. pp. 424–. ISBN 978-1-4008-6513-0.
  8. Social Biology and Human Affairs. British Social Biology Council. 1995. p. 39.

Хавсралт

засварлах