Тайвон Ронелл «Тай» Лоусон (Англи: Tywon Ronell "Ty" Lawson; 1987 оны арваннэгдүгээр сарын 3, Мэриленд, Клинтон) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин, «Хьюстон Рокетс» багийн холбогч.

2009 оны НБА-гийн драфтын №18 Лоусон «Миннесота Тимберволвесэд» хуваарилагдсан ч, байрлалдаа давхацсан тул «Денвер Наггетст» очсон түүхтэй.[1] Хэдийн Лоусон нуруу намтай ч 2009 оны арваннэгдүгээр сарын 13-нд болсон «Лос Анжелес Лэйкерс» багийн эсрэг тоглолтонд эсрэг багийн төвийн тоглогч Дидье Илунга Мбенгагийн өөдөөс цагирганд тохсон явдал шуугиан тарьж байлаа. Түүнчлэн холын зайн шидэлтийг сайн гүйцэтгэдэг гэдгээ 2011 оны дөрөвдүгээр сарын 9-нд болсон нэгэн тоглолтон дээр харуулсан бөгөөд холын зайнаас 11 шидэж 10-ийг нь оновчтой болгосон ховор амжилтын эзэн болж, 37 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 6 ашигтай дамжуулалт өгсөн байжээ.[2]

Лоусон Литвын «Жальгирис» 2011 оны төгсгөл хүртэл хэсэг хугацаанд тоглож байлаа.[3][4]

Лавлах холбоос

засварлах
  1. Stapleton, Arnie. Wolves trade Lawson to Denver, USA Today, June 25, 2009.
  2. "Ty Lawson scores career-high 37 to help short-handed Nuggets". ESPN.com. ESPN Internet Ventures. April 9, 2011. Retrieved April 10, 2011.
  3. ZALGIRIS inks playmaker Ty Lawson
  4. "Ty Lawson taking his game to Lithuania". ESPN.com. ESPN Internet Ventures. August 16, 2011. Archived from the original on Аравдугаар сар 26, 2011. Retrieved August 16, 2011.

Гадны холбоос

засварлах
  Commons: Тай Лоусон – Викимедиа зураг, бичлэг, дууны сан