Тоба

овог нэр
(Табгач-с чиглүүлэгдэв)

Тоба (Хятад: 拓跋 < tʰaγbat <*tʰaγbač, Түрэг бичиг: 𐱃𐰉𐰍𐰲 Tabγač, Түрэг хэлний "газрын эзэн") нь Сяньбигаас салбарласан эртний аймаг юм. Хүннү эхтэй, сяньби эцэгтэй хүмүүс тобачууд болсон гэж үздэг.

III зуун сүүл үеэс Ливэй ханы үеэс говиос өмнө зүг нүүж одоод, нилээд хүчирхэг болсон. Нэг үе улс байгуулж, байсныг хятад сударт Дай улс гэж тэмдэглэжээ. IV зууны дунд үед ихэд доройтож, Хүннүгийн Цинь улсад багтаж байснаа Тоба Гүй хан, цагийн чөлөөг ашиглаад Цинь улсаас салж, бие даасан бодлого явуулж эхэлсэн. 386 онд улсын нэрээ сольж Вэй гэж нэрлэсэнээр хожим түүхэнд Тоба Вэй гэж алдаршихад хүрсэн. Тоба нар нь эхэндээ эртний өвөг монгол соёлоо хадгалж байснаа, Юань Хун хааны үеэс хятадын дунд лав орж суурших болсноор уг угсаатны мөхөл ирсэн юм. 534-535 оны хооронд улс нь хоёр хэсэгт бутран сарниад, хятад газарт суусан нь тэндээ уусч, бусад нь хожим Түрэг улсад дагаар оржээ.

Тэд Тоба Вэй зэрэг олон улсыг байгуулж байв. Түрэгийн гэрэлт хөшөөнд "табгач" нэрээр тэмдэглэгджээ. 555 онд Нирун унаж монголчууд түрэгүүдэд шахагдан зүүн тийш ухарсан мөн Өвөр Монгол, хятадад байсан хүннү, тоба, сяньби угсааны улсууд дараалан унасан тул Ордосын тохойн, Алша орчмын монголчуудын тоо эрс цөөрчээ. Алша дахь тобачууд болон Наньшаний нуруунд байсан тугухуньчууд 1227 онд монгол цэрэг довтлох хүртэл Тангуд улсын захиргаанд байв.

Нэрний гарал

засварлах

Хоёр хувилбар бий.

  • "туфа" буюу хөнжил гэсэн үгнээс гаралтай. Сяньби, тоба хэлээр хөнжлийг туфа буюу тоба гэдэг байсан бөгөөд Тобагийн анхны удирдагчийн хатан хүүгээ шөнө хөнжил дотроо төрүүлсэн учир тэр хүүгийн аймаг угсааг ийнхүү нэрлэх болсон гэдэг.
  • Манж эрэгтэйчүүд үсээ нэг салаа сүлжин унжуулдаг заншлыг авсан учир "тав гэзэгтэй хүмүүс" гэж нэрлэгдсэн.

Тоба нарын захирагчид

засварлах
Хятад тахилын цол Жинхэнэ нэр Хаанчилсан хугацаа
始祖 Shízǔ Тоба Ливэй (拓拔力微 Tuòbá Lìwéi) 219–277
Тоба Шилу (拓拔悉鹿 Tuòbá Xīlù) 277–286
Тоба Чуо (拓拔綽 Tuòbá Chuò) 286–293
Тоба Лугуан (拓拔祿官 Tuòbá Lùguān) 294–307
Тоба Итуо (拓拔猗㐌 Tuòbá Yītuō) 295–305
Тоба Илу (拓拔猗盧 Tuòbá Yīlú) 295–316
Тоба Пүүгэн (拓拔普根 Tuòbá Pǔgēn) 316
Тоба Юлю (拓跋鬱律 Tuòbá Yùlǜ) 316–321
Тоба Хэру (拓拔賀傉 Tuòbá Hèrǔ) 321–325
Тоба Хена (拓拔紇那 Tuòbá Hénǎ) 325–329, 335–337
Тоба Ихуай (拓拔翳槐 Tuòbá Yìhuaí) 329–335, 337–338
高祖 Gāozǔ Тоба Шийжиан (拓拔什翼健 Tuòbá Shíyìjiàn) 338–377