Сүхбаатарын Ерөөлт

Сүхбаатарын Ерөөлт нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, Үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.

Сүхбаатарын Ерөөлт
Төрсөн өдөр1983 оны 10 сарын 2 (1983-10-02)
(одоо 40 настай)
Төрсөн газарМонгол улсын Дархан-Уул
аймгийн Хонгор сум
Алдар цол
Бөхийн цолАймгийн арслан
Цол ахисан он жил
Аймгийн начин2009
Аймгийн арслан2012

Наадмын амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

  • Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Ардын хувьсгалын 85 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Завхан аймгийн Ургамал сумын харьяат сумын заан Жалгирын Ганхуягаар давж хоёрын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Галбадрахын Батбаатарт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат сумын заан Цэвээнрэгзэнгийн Чинзоригоор, хоёрын даваанд Увс аймгийн Малчин сумын харьяат аймгийн арслан Готовын Буянтогтохоор тус тус давж гурвын даваанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн арслан Алтангэрэлийн Отгонбаатарт өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2224 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат сумын заан Ганболдын Болднямаар, хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Цэндзэсэмийн Чимэддоржоор тус тус давж гурвын даваанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Батмөнхийн Сангисүрэнд өвдөг шороодсон.
  • Тулгар төрийн 2225 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат сумын заан Эрдэнэсүрэнгийн Батмагнайгаар, хоёрын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн харцага Санийдагвын Түвшинжаргалаар тус тус давж гурвын даваанд Ховд аймгийн Манхан сумын харьяат аймгийн арслан Шараагийн Мөнх-Одод өвдөг шороодсон.

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

д\д Амжилт Бөхийн тоо
2009 Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
2012 Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Бадамсүрэнгээр найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 192
2013 Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн начин Н.Эрдэнэчулуунд өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256
2014 Дархан-Уул аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2017 Дархан-Уул аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256
2018 Дархан-Уул аймгийн баяр наадамд аймгийн арслан С.Очирбатад өвдөг шороодон үзүүрлэж чимэг нэмсэн. 256
2019 Дархан-Уул аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 256