Сүхбаатарын Бадрал

доктор, дэд профессор, зураач, уран барималч хүн юм

Сүхбаатарын Бадрал нь (1963 онд төрсөн) доктор, дэд профессор, зураач, уран барималч хүн юм.

Намтар засварлах

Сүхбаатарын Бадрал нь 1979 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын найман жилийн дунд сургуулийг дүүргэжээ.

1983 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг төгсжээ.

1993 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репиний нэрэмжит Урлагийн Академид нэрт уран барималч, профессор М.К.Аникушины урланд суралцаж төгссөн байна.

С.Бадрал нь СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн уран баримлын багшаар ажилладаг.

2016 онд Баянговь сумын сургуулийн 70 жилийн ойд зориулан Хубилай хааны цээж хөшөөг сургуулийн үүдэнд босгожээ

Уран бүтээлийн үзэсгэлэн засварлах

С.Бадрал нь 1993 оноос эхлэн Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулдаг "Хавар", "Намар" болон ээлжит үзэсгэлэнгүүдэд тасралтгүй оролцож иржээ. "Орон зай" уран зургийн холбооны үзэсгэлэнд бүтээлээ тавьж байв.

Цахим холбоос засварлах

МОНГОЛЫН УРЛАГ, СОЁЛЫН ТҮҮЧЭЭ С.БАДРАЛЫНД

Уран барималч С.Бадралын “Монгол ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монгол бэхэн зургийн гайхамшгийг дэлгэнэ

МУУГЗ Д.Дамдинсүрэнгийн бүтээлүүдээс дэлгэв