Сэрээтэрийн Цацралт
Сэрээтэрийн Цацралт (1960 онд Улаанбаатар хотод төрсөн) - Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин.
Намтар
засварлах1977 оноос зураг авч эхэлсэн. 1982 онд хуучин ЗХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуулийг сэтгүүлч, гэрэл зурагчны мэргэжлээр төгссөн.
1982-1995 онд “Залуучуудын үнэн”, “Үнэн”, “Ил товчоо” сонинд гэрэл зурагчнаар ажиллаж байсан.
1996 оноос гэрэл зургийн “Гамма” агентлагийг байгуулж, өнөөдрийг хүртэл захирлаар нь ажиллаж байна.
Уран бүтээл
засварлах1998 онд “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал”, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойд зориулсан “Шинэ зууны Монгол”, 2002 онд “Холын цэнхэр Ховд”, 2003 онд “Дорнын их говь”, 2004 онд “Монгол”, 2005 онд “Уул усны диваажин”, 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан “Мөнх тэнгэрийн Монгол” 2010 онд “Боржигон түмний өлгий Говьсүмбэр нутаг”, 2012 онд “НЕПКО” компанитай хамтран National Geographic эрхлэн гаргасан “100 хүн”, “100 үйл явдал”, 2013 онд Монгол улсын Архивын ерөнхий газартай хамтран гаргасан “Хүрээ гоёл”, 2014 онд “Улаанбаатар хотын барилгажилт”, “Хонгор нутаг”, 2015 онд “Чингэлтэй хайрханы өвөрт”, “Хубилай хаан Хувилгаан салхи” зэрэг гэрэл зургийн цомог бие даан эрхэлж гаргасан.
Гэрэл зургийн бүтээлээрээ бие даан Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт, мөн олон улсад, тухайлбал БНХАУ, ОХУ, Турк, Япон, БНАСАУ, БНСУ зэрэг улсад гэрэл зургийн үзэсгэлэнгээ олон удаа гаргажээ.