Сэнкакү

Дорнод Хятадын тэнгист дэх арлууд

Сэнкакү (Япон: 尖閣諸島) буюу Дяоюйдао (Хятад: 釣魚台列嶼) — Дорнод Хятадын тэнгист байгаа хүн амьдардаггүй 5 арал, 3 хад юм.

Сэнкакүгийн байршил

Одоо Япон улс эзэн мэдэж байна. Гэхдээ Хятад улс, Тайвань хоёр өөрийн газар хэмээн маргаж байгаа.

Бүгд нийлээд 7 км2 талбайтай. Японы Окинава аймгийн Ишигаки хотод харьяалагдана.

1968 онд тэр хавийн далайн усны ёроолоос газрын тосны нөөц тогтоогдсон.

Хятадууд 14-р зуунаас 1895 он хүртэл эзэмшиж байсан гэж зүтгэдэг.

1895-1945 онд Япон, 1945 оноос АНУ мэдэж байгаад 1971 онд Японд эргэн шилжжээ.