Сыкун
Сыкун (Хятад: 司空; пиньинь: Sīkōng) гэх цол нь Дорнод Азийн зарим улсын төрийн өндөр албан тушаалтны хэрэглэж байсан цол юм. Анх Баруун Жоу улсад үүссэн. Тэр цагаас эхлээд гурван гүн, зургаан шадар сайдын нэгд багтах болсон. Хань улс байгуулагдсны дараа Чэньди хаан, юйши дафу цолыг их сыкун гэж өөрчлөв. Зүүн Хань улсын үед их гэсэн тодотголыг нь хасаад, тайвэй, сыту цолын хамтаар гурван гүнгийн зэрэгт багтааж, Сүн улсын үе хүртэл хэрэглэжээ. Ляо Улс, Алтан улс, Тан улсын үеийн гурван гүнгийн цолтныг хэрэглэсэнгүй. Харин Юань Улсын Хубилай хааны зарлигаар сул тушаал болгосон. Мин улс, Чин улсын үед Үйлдэх яамны сайд давхар хүртэж байсан.