Суралцахуйн гурвалжин
Суралцахуйн гурвалжин буюу сурахуйн гурвалжин, суралцахуйн пирамид гэдэг нь суралцах олон хэлбэрээс хүн тогтоож, санаж хадгалж үлдэх хувиудыг үзүүлсэн нэлээд алдартай суралцах загваруудын бүлэг юм. "Суралцахуйн гурвалжин"-д салангид давхарга бүрт ерөнхий хувийг үзүүлж өгдөг загвар юм. Ерөнхийдөө 10, 20, 30, 50 ба 90 хувиар хувааж өгсөн байдаг.
Тодорхойлолт
засварлахАнхны иймэрхүү танилцуулга 1954 онд "Дуу-Дүрсэн Заах Аргууд" буюу "Audio-Visual Methods in Teaching" номонд гарсан гэж үздэг.
Тогтоож үлдсэн хувь | Мэдлэгийн сорил өгөхөөс өмнө суралцсан хэлбэр |
---|---|
90% | Хэн нэгэнд заахад/нэн даруй ашиглахад |
75% | Сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд |
50% | Хэлэлцүүлгийн бүлэгт оролцсон үед |
30% | Нотолгоог үзсэн үед |
20% | Дуу дүрсээр үзсэн үед |
10% | Уншсан үед |
5% | Лекц сонссон үед |