Суванна Фума
Хунтайж Суванна Фума (Souvanna Phouma) (1901.10.07-1984.01.10) Лаосын улс төрийн зүтгэлтэн.
Суванна Фума | |
---|---|
ສຸວັນນະພູມາ | |
Лаосын 7 дахь ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 1951 оны 11 сарын 21 – 1954 оны 10 сарын 20 | |
Monarch | Сисаванг Вонг |
Өмнөх | Фуи Сананикон |
Дараах | Катай Дон Сасорит |
Албан тушаал хашсан 1956 оны 3 сарын 21 – 1958 оны 8 сарын 17 | |
Өмнөх | Катай Дон Сасорит |
Дараах | Фуи Сананикон |
Албан тушаал хашсан 1960 оны 8 сарын 30 – 1960 оны 12 сарын 13 | |
Monarch | Сисаванг Ваттхана |
Өмнөх | Сомсанит Вонгкотраттана |
Дараах | Бун Ум |
Албан тушаал хашсан 1962 оны 6 сарын 23 – 1975 оны 12 сарын 2 | |
Өмнөх | Бун Ум |
Дараах | Кейсон Фомвихан |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1901оны 10 сарын 7 Францын Лаос, Луангпрабанг |
Нас барсан | 10 January 1984 Лаос, Вьентьян | (82 насалсан)
Улс төрийн нам | Үндэсний Дэвшилт Нам Лаосын Төвч Нам |
Эхнэр, Нөхөр | Алин Клэйр Аллард (1912–1977)[1] |
Хунтайж 1901 оны 10 дугаар сарын 7-нд Луангпрабанг хотод Хунтайж Бунхонгийн 9 дахь хүү болж төрсөн. Хунтайж Суфанувонгтой эцэг нэгтэй ах дүүс юм.
Тэрбээр Ханой хотод бага сургууль, лицей дүүргээд Францад дээд боловсрол эзэмшсэн. Парисын иргэний инженерийн сургууль, Гренобль хотын Эрчим хүчний дээд сургуулийг тус тус төгссөн.
Суванна Фума 1931 онд эргэн нутагтаа ирж франц эцэг, лаос ээжтэй Алин Клэйр Аллард хэмээх бүсгүйтэй гэрлэж 4 хүүхэд төрүүлсэн. 15 жил Лаос дахь Францын Энэтхэг-Хятадын захиргаанд ажилсан.
1944-1945 онуудад Лаосын, дараа нь Энэтхэг-Хятадын Нийгмийн ажлын Хороонд ерөнхий инженер байсан.
1945 оноос Лао Иссара хөдөлгөөнд нэгдсэн байна. 1945-1951 онд Лао Иссарагийн түр Засгийн газарт Нийгмийн асуудал эрхэлсэн сайд, 1951-54, 1956-58, 1960-62 онуудад Лаосын Хаант Засгийн Ерөнхий сайдаар ажилсан.
1963-1974 оны хүнд жилүүдэд Засгийн газрыг толгойлж байсан. Ерөнхий сайдын хувьд 1961 онд ЗХУ-д найрсаг айлчлал хийсэн.
1963 оны эхэнд Лаосын Хаан Шри Саванг Ваттханыг ЗХУ-д албан ёсоор айлчлахад дагалдан ирсэн.
1975 оны Ардын хувьсгалын дараа Ерөнхий сайд К.Фомвиханы зөвлөхөөр 80-аад он хүртэл ажилласан.
Түүнийг 1984 оны 1 дүгээр сарын 10-нд нас барахад нь хүндэтгэлтэйгээр оршуулсан байдаг.