Сэр Стивен Жэффри Рэдгрэйв CBE (Англи: Steven Geoffrey Redgrave, 1962 оны 3 сарын 23-нд Бакинэмширийн Марлоуд төрсөн) нь Английн сэлүүрт завины тамирчин бөгөөд 1984 - 2000 оны хооронд 5 олимпоос дараалан алтан медаль хүртсэн алдартан юм. Түүнчлэн сэлүүрт завины дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9, Британийн хамтын нөхөрлөлийн наадмын 3 алтан медальтай.

Стив Рэдгрэйв
Сэлүүрт завь
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Стивен Жэффри Рэдгрэйв
Төрсөн огноо 1962 оны 3 сарын 23 (1962-03-23) (62 настай)
Төрсөн газар Бакинэмшир, Марлоу
Төлөөлсөн улс:  Нэгдсэн Хаант Улс
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Лос-Анжелес 1984 Чиглүүлэгчтэй дөрвөл
Алтан медаль – нэгдүгээр байр Сөүл 1988 Чиглүүлэгчгүй хос
Хүрэл медаль – гуравдугаар байр Сөүл 1988 Чиглүүлэгчтэй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Барселона 1992 Чиглүүлэгчгүй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Атланта 1996 Чиглүүлэгчгүй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Сидней 2000 Чиглүүлэгчгүй дөрвөл
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Ноттингем 1986 Чиглүүлэгчтэй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Копенхаген 1987 Чиглүүлэгчгүй хос
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Копенхаген 1987 Чиглүүлэгчтэй хос
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Блэд 1989 Чиглүүлэгчгүй хос
Хүрэл медаль – гуравдугаар байр Тасманиа 1990 Чиглүүлэгчгүй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Вена 1991 Чиглүүлэгчгүй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Рачице 1993 Чиглүүлэгчгүй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Индианаполис 1994 Чиглүүлэгчгүй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Тампере 1995 Чиглүүлэгчгүй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Айгюбелетт 1997 Чиглүүлэгчгүй дөрвөл
Алтан медаль – нэгдүгээр байр Кёльн 1998 Чиглүүлэгчгүй дөрвөл
Алтан медаль – нэгдүгээр байр Сент-Катаринс 1999 Чиглүүлэгчгүй дөрвөл
Төлөөлсөн улс:  Англи
 
Медалиуд
Британийн хамтын нөхөрлөлийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр Эдинбург 1986 Ганцаарчилсан
Алтан медаль – нэгдүгээр байр Эдинбург 1986 Чиглүүлэгчгүй хос
Алтан медаль – нэгдүгээр байр Эдинбург 1986 Чиглүүлэгчтэй дөрвөл

Рэдгрэйв таван олимп дараалан медаль хүртсэн дөрөвхөн тамирчны нэг бөгөөд уг амжилтаараа Их Британийн хамгийн шилдэг олимпч гэгддэг билээ.[1][2][3]

Рэдгрэйв 1988 онд Энн Коллэвэй (одоо Энн Рэдгрэйв)-тэй гэрлэжээ. Эхнэр Энн нь мөн 1984 оны Лос-Анжелесын олимпод Их Британийн эмэгтэйчүүдийн багт багтан өрсөлдөж байсан сэлүүрт завьчин бөгөөд1992 - 2001 онд Их Британийн шигшээ багийн эмнэлэг хариуцсан захирлаар ажиллаж байсан аж.

Бүтээлүүд

засварлах
  • "Стив Рэдгрэйв: Алтан үе" (Steve Redgrave: A Golden age) (2000) Ник Таунсэндтэй хамт. ISBN 0-563-55182-8
  • "Стив Рэдгрэйвийн сэлүүрт завины бүрэн сурах бичиг" (Steve Redgrave's Complete Book of Rowing) (1992). ISBN 1-85225-124-7
  • "Чи амьдралд ялж чадна!" (You Can Win At Life!) (2005) Ник Таунсэндтэй хамт. ISBN 0-563-48776-3.
  1. "Queen honours Redgrave". БиБиСи Ньюс. 2001-05-01.
  2. "Sir Steve steps out for diabetes". БиБиСи Ньюс. 2001-06-10.
  3. Hart, Simon (2003-09-06). "Olympics: London want Redgrave in driving seat". Дэйли Телеграф. Татаж авсан: 2010-05-24.

Гадны холбоос

засварлах