Соронз нь соронзон оронг үүсгэдэг материал юм. Соронзон орон нь нүдэнд үзэгдэхгүй гэлээ ч төмөр зэрэг ферросоронзон материалуудыг хүчтэй татах, өөр соронзтой таталцаж, түлхэлцэх зэрэг шинж чанарыг үзүүлдэг.

Тах хэлбэртэй соронз
Тах хэлбэртэй соронз

Тогтмол соронз гэдэг нь тогтмол соронзон оронг үүсгэдэг соронзлогдсон материалаас тогтсон биет юм. Жишээ нь: хөргөгчин дээр бичиг тогтооход ашигладаг соронз г.м. Соронзлогддог болон соронзонд хүчтэй татагддаг материалуудыг ферросоронзон гэдэг. Үүнд төмөр, никель, кобальт, газрын ховор металын зарим хайлшууд болон байгалийн соронзон орно.

Нэрийн тайлбар

засварлах

Магнет хэмээх нэр нь Грекээс гаралтай бөгөөд төмөр, никель, кобальт зэрэг зүйлийг татах шинж чанартай. Соронзын үйлчлэл үзүүлэх эргэн тойрны хүрээг соронзон орон хэмээдэг. Соронз нь бусад бүхий л материалын адилаар атом хэмээх жижиг хэсгүүдээс бүтнэ.

Атом нь хамгийн жижиг соронз гэсэн үг. Атом нь бидний амьдарч буй нарны аймагтай харагдах байдлаараа тун төстэй, нартай адил атомын цөм төвд нь байрлаж гарагуудтай адил электронууд түүнийг тойрон эргэнэ. Атомын цөм нь нэмэх цэнэгтэй байхад электронууд нь хасах цэнэгтэй байдаг. Нэмэх хасах цэнэг таталцана. Соронз нь хэдий чинээ ижил туйлын атомтай байна, төдий чинээ хүчтэй байна.

Пластик, резин зэрэг материал соронзон шинж чанар огт агуулдаггүй нь түүний атом, молекул нь туйл үүсгэдэггүйтэй холбоотой байдаг.

Соронзон орны шугамууд нь битүү цагариг адил. Тэдгээр нь соронзын хойд туйлаас гарч өмнөд туйлд ирнэ. Соронзон хүч нь туйл орчимдоо хамгийн хүчтэй байна. Мөн соронзон орон нь хамгийн жижиг цэнэг агуулагч ионд нөлөө үзүүлнэ. (Ион гэдэг нь нэмэх юм уу хасах цэнэгтэй атом)

Соронзын туйл

засварлах

Соронз бүр өмнөд, хойд гэсэн хоёр туйлтай. Эсрэг туйлууд таталцаж, ижил туйлууд түлхэлцэнэ. Бидний амьдрал дундах энгийн туйлын жишээнүүд гэвэл өдөр шөнө, халуун хүйтэн, сайн муу, зөв буруу гээд зөндөө бий. Зүүний философи, тэр дундаа Хятадын зүү төөнүүрийн анагаах ухаан нь хосолмол буюу Ин (сөрөг), Янгийн (эерэг) зарчимд тулгуурласан байдаг. Соронзон орны шугамуудын туйлаас туйлд хүрэх хөдөлгөөн нь 3 хэмжээст хөдөлгөөн байдаг. Хойд туйлын орчинд электронууд цагийн зүүний эсрэг чиглэлээр хөдөлдөг бол өмнөд туйлын орчинд цагийн зүүний дагуу хөдөлдөг.

Хойд туйл

засварлах

Соронзын хойд туйл нь анагаах чадвар илүү сайтай гэж үздэг. Тэнцвэрийг бүрдүүлж нийт тогтолцоог зохицуулдаг. Энергийг нэмэгдүүлэх, өвчнийг бууруулах, хавдрыг багасгах, цусны даралтыг зохицуулах, халдварын үед эерэг сайн нөлөө үзүүлэхээс гадна хүчилтөрөгчийн хангамж, хүчил-шүлтийн тэнцвэрт эерэг нөлөө үзүүлдэг. Түүний тусламжтайгаар бэртэл, гэмтэл, хугарсан яс зэрэг нь түргэн эдгэдэг.

Өмнөд туйл

засварлах

Соронзын өмнөд туйл нь бодисын солилцоог идэвхжүүлдэг. Тийм идэвхжүүлэх шинж чанартай учраас үрэвслийг улам нэмэгдүүлэх тохиолдол байдаг. Тийм учраас соронзон эмчилгээнд өмнөд туйлтай соронзыг төдийлэн хэрэглэдэггүй.

Соронзын туйлын бүтэц, онцлог

засварлах

Соронз нь олон янзын бүтэцтэй байж болдог. Тухайлбал, ганц туйлт соронз буюу өмнөд туйл нь соронзын нэг талд нь, хойд туйл нь нөгөө талд нь байхад хоёр туйлт соронз буюу хоёр өөр туйл соронзын нэг талд цуг байх, түүнчлэн олон туйлт соронз буюу хэд хэдэн нэмэх, хасах цэнэгт туйлууд зэрэгцээд байршиж байдаг соронзыг тус тус хэлнэ. Уг нь бол байгалиасаа хоёр туйл нь хоёр өөр талд байдаг ч хүн хиймлээр туйлыг янз бүрээр байрлуулж зохион гаргах болжээ.

Соронзын туйлыг хэрхэн шалгаж мэдэх вэ?

засварлах

Соронзын туйлыг шалгаж мэдэх амархан. Ингэхийн тулд, зүгээр соронзын гадаргуу дээр луужин барихад л хангалттай. Хэрэв луужингийн зүү нь хойд зүг зааж байвал соронзын туйл нь хойд гэсэн үг. Учир нь луужингийн зүү нь дэлхийн хойд туйл руу ямагт чиглэдэг. Харин луужингийн зүүг өмнөд туйлт шинж чанартай материалаар хийдэг.

Соронзын төрөл

засварлах

Соронзыг хийхэд нэлээд олон материал ашиглагддаг. Нийтлэг чанар нь эдгээр материалуудын атомыг түр зуур юм уу байнга нэгэн чиг шугаманд эгнүүлэх боломжтой байдаг байна.

Байгалийн соронз

засварлах

Байгалийн соронзон чулуу буюу магнетит нь дэлхийн гүнээс гарч ирсэн атмосфер нитрожен, төмөр агуулсан халуун хайлмагаас бүтсэн байдаг. Эдгээр чулуу нь хөрсөн ч гэлээ соронздох шинж чанараа хадгалж үлдсэн байдаг тул хэдэн мянган жилийн тэртээгээс хүн төрөлхтөн эдгээр чулууг эмчилгээнд ашигласаар иржээ.

Тогтмол соронз

засварлах

Эдгээр соронз бол янз бүрийн материалыг ашиглан үйлдвэрийн аргаар гаргаж авдаг техникийн соронз юм. Тэд цахилгаан гүйдлээр цэнэг авдаггүй, харин өөрөө өөртөө соронзон хүчийг агуулдаг. Дараах төрлүүд байдаг:

  • Төмөрт соронз. Бари болон төмрийн карбонатаас бүтэх бөгөөд маш хэврэг чанартай
  • Стронтиум-ферит соронз

Цахилгаан соронз

засварлах

Эдгээр соронз нь индукц буюу цахилгаан ашиглаж бүтээгддэг. Тусгаарлагдсан цахилгаан кондукторын хүрээлэгдсэн төмөр гол нь цахилгаан гүйдлийн тусламжтайгаар соронз болон хувирдаг.

Орчин үеийн анагаах ухаан дахь соронзын хэрэглээ

засварлах

Соронзон орны оношилгооны систем

засварлах

Өнөөдөр олон төрлийн оношилгооны системгүйгээр орчин үеийн эмнэлгүүдийг төсөөлөхийн аргагүй билээ. Ихэнх оношилгооны төхөөрөмжүүд соронзон орон буюу соронзон үелзлийн аргыг ашигласан байдаг.