Сопот (польш. Sopot, герман. Zoppot) - Польш улсын умард нутагт Балтын тэнгисийн эрэг дээрх Помор мужид орших амралтын 40 мянга орчим хүн амтай жижиг хот.

Сопот хотын далай руу гарсан модон гарц

VII зуунаас слав омгууд амьдарч байсан газар нутаг юм. Дундад зууны үед тосгон байгаад сүүлд Гданьск хотын чинээлэг иргэд тансаг байшин барьж эхэлсэн байна. 1772-1919 онуудад Пруссийн бүрэлдэхүүн хэсэг байсан. 1920 оноос Чөлөөт хот Данцигийн бүрэлдэхүүнд орсон. 1939 оноос эргээд Германы хот болсон бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 оноос Польшийн хот болсон түүхтэй.

Хотын тухай

засварлах

Сопот хот 40 орчим мянган хүн амтай бөгөөд Гданьск болон Гдыня хотын дунд байралдаг байна. Эдгээр хоёр хоттой нилээд Труймясто (Гурван хот) гэж 1 сая хүн амтай нэг хотыг бүрдүүлдэг байна.

 
Муруй байшин

Сопотод Европ дахь хамгийн урт 515,5 метр далай руу гарсан модон "Моло" (польш. Molo) хэмээх гарц байдаг.

Мөн Сопот хот явган хүний гудамж болон хамгийн хачин хийцтэй «Муруй байшин» (польш. Krzywy Domek) барилгаараа алдартай.

Сопот хотод Европ дахь хамгийн том олон улсын дууны наадмуудын нэг болдог байна.