Сономын Аварзэд

Содномын Аварзэд - (1922 онд Монгол Улсын Засагт хаан аймгийн Бишрэлт гүний хошуунд /өнөөгийн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр хэмээх газар төрсөн- 1989 онд Улаанбаатар хотод нас барсан)- Монгол улсын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд, дипломат.

1937-1941 онд ЗХУ-ын Эрхүү хотын Мал эмнэлэгийн техникумд сурсан.

1941-1944 онд Говь-Алтай аймагт малын бага эмч, 1944-1945 онд Мал аж ахуйн Яаманд малын бага эмч, орчуулагч.

1946 онд Маршал Х.Чойбалсангийн тушаалаар ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуульд явсан анхны 6 оюутны нэг юм.

1952 онд тус сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн байна.

1952 оны зунаас ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар хагас жил ажилласан.

1953 оны 1 дүгээр сараас 1954 онд БНМАУ-ын Улсын прокурорын орлогч.

1954-1955 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион зааварлах хэлтсийн дарга.

1955-1957 онд БНМАУ-ын Сайд Зөвлөлийн орлогч дарга.

1957-1958 онд БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд.

1959 оны 2-р сараас 1960 оны 7-р сар хүртэл Монгол улсаас Бүгд Найрамдах Унгар Ард улсад суугаа Элчин сайд,

1960 оноос МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүнээр 9 сар ажиллаад дахин сонгогдоогүй байна.

1960 оноос 1962 онд Улсын прокурорын газарт хэлтсийн даргаар (Шүүх хяналтын) томилогдон ажиллажээ.

1962 оны намар Намын Төв Хорооны шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдөн МУИС-д багш болж түүх-хуулийн факультетын Төр эрхийн тэнхимд хоёр жил орчим 1964 он хүртэл багшилжээ. Мөн хугацаанд МУИС-т франц хэлний багшаар ажилласан ажээ.

1965 онд нутаг заагдан Говь-Алтай аймгийн Цогт сумандаа сум-нэгдлийн дарга хийсэн.

1967 оны 2-р сараас 9-р сард БНМАУ-ын ШУА-ийн Мэдээллийн тасгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ.

1967 оны намраас Авто тээврийн 1-р баазад холын тээврийн цистерний жолооч.

1970 оноос Цалин хөлсний улсын хороонд Хууль-эрхийн хэлтсийн зөвлөх, жилийн дараа мөн хэлтсийн даргаар дэвшив.

1977 оны зунаас 1979 он хүртэл Авто тээврийн 22-р баазад жолооч.

1979-1980 онд Геологи уул уурхай яамны Олон улсын геологийн экспедицэд хуулийн зөвлөх-референтээр шилжиж ажиллав.

1980-1985 онд Зөвлөлтийн барилгын 3-р трестийн /СОТ-3/ зөвлөлтийн дарга нарын жолооч хийжээ. /1982 онд тэтгэвэрт суусан боловч үргэлжлүүлж ажиллажээ/.

1985-1987 онд Авто тээврийн 37-р баазад жолооч хийж байсан.МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, ГЯЯ-ны сайд Содномын Аварзэд Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээнд буулт хийгээгүйн улмаас Зөвлөлтийн Элчин сайд В.М.Молотовтой (Цэдэнбалыг 1953 онд загнаад буцааж байсан нөгөө хатаагдсан большевик) халз тулж, ана мана үзэлцэн, олон улсын эрх зүйн үүднээс Молотовын элдэв өнгөлзлөгийг няцааж, түүнээсээ болж Зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэж буруутгагдаад алжлаас нь зайлуулж тээврийн жолооч хийлгүүлж байжээ.

Жич: МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, ГЯЯ-ны сайд Содномын Аварзэд Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээнд буулт хийгээгүйн улмаас Зөвлөлтийн Элчин сайд В.М.Молотовтой (Цэдэнбалыг 1953 онд загнаад буцааж байсан нөгөө хатаагдсан большевик) халз тулж, ана мана үзэлцэн, олон улсын эрх зүйн үүднээс Молотовын элдэв өнгөлзлөгийг няцааж, түүнээсээ болж Зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэж буруутгагдаад алжлаас нь зайлуулж тээврийн жолооч хийлгүүлж байжээ.

Гэр бүл засварлах

1954 оны эхээр Эхнэр- Ламжмаагийн Дугармаатай гэрэлсэн байна. 4 хүүхэдтэй- Алимаа (1956), Цогт (1958), Шихихутаг (1962), Мичидмаа (1965).