Сонода Исамү (Япон: 園田勇、そのだ いさむ, 1946 оны 11 сарын 4 - ) нь Япон улсын Фүкүока мужийн Янагава хотод төрсөн жүдоч юм. 1976 оны Монреалийн олимпын жүдогийн эрэгтэйчүүдийн дунд жингийн алтан медальт.

Сонода Исамү
Жүдо
Төлөөлдөг улс:  Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Сонода Исамү
Төрсөн огноо 1946 оны 11 сарын 4
Төрсөн газар Япон улс, Фүкүока муж, Янагава
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Монреаль 1976 Эрэгтэйчүүдийн -80кг
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Мехико 1969 -80 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Лозанна 1973 -80 кг

Тэрээр Фүкүокагийн Технологийн Их Сургуульд суралцаж байхдаа 1969 оны ДАШТ-д дунд жинд оролцож, хөнгөн жинд барилдсан ах Ёшиогийн хамтаар түрүүлж байв. Сургуулиа төгсөөд "Марүзэн Сэкиюү" буюу одоогийн Космо Сэкиюү компанид ажилд орсон бөгөөд ажлаа тараад бэлтгэлээ хийсээр байв. Тэр үед Фүкүока мужийн цагдаагийн газрын жүдогийн багш Фүжита Хироаки түүнийг урьснаар 1972 оны 7 сараас эхлэн цагдаагийн газарт ажиллах болж, бэлтгэлд зарцуулах цаг нь ч ихэсчээ.

1976 онд олимпод оролцон дунд жинд аваргалсан.

Сонода 1978 оны Каноо цомд 86кг-ийн жинд түрүүлээд тамирчны замналаа өндөрлөсөн байна. Зодог тайлснаасаа хойш төрөлх мужийнхаа цагдаагийн газрын жүдогийн багшаар ажиллаж байна. Түүний шавь нараас Күсакабэ Киэ Сидней, Афины олимод оролцож байв.

Цахим холбоос

засварлах