Сонгино хайрхан уул
Монгол улсын Завхан аймаг Сонгино сум Увс аймгийн Зүүнхангай сумдын заагт орших дтд 2396 м өндөр уул юм. Сонгино сумын төвөөс баруун урагш 35 километр. Баруунаас зүүн тийш 18 км өргөөшөө 12 км сунан тогтсон уул бөгөөд Сартуул түмний эрт үеэс тахин шүтэж ирсэн их овоо энэ уулын өвөрт байдаг. Хад асга ихтэй энэ ууланд Янгир , Аргаль, Шилүүс ,Буга ,Чоно ,Үнэг, Өмхий хүрэн , зэрэг олон зүйл амьтан олон зүйл ургамал байдаг. Уулын ар хэсгийн амуудад ихэвчлэн Бургас Яргай зэрэг мод ургадаг. Хад асга ихтэй нь зэрлэг амьтад амьдрах нөхцөл болдог.