Сонгинохайрхан уул

[[Ангилал:]]

Сонгинохайрхан уул
Үнэмлэхүй өндөр 1663 м
Байрлал Улаанбаатар
 Монгол
Нуруу Хэнтийн нуруу
Солбицол 48° 9′ 1″ У, 106° 28′ 18″ ЗКоординат: 48° 9′ 1″ У, 106° 28′ 18″ З
Сонгинохайрхан уул (Монгол Улс)
Сонгинохайрхан уул (Монгол Улс)
Сонгинохайрхан уул
Сонгинохайрхан уул

Сонгинохайрхан уул нь Улаанбаатар хотын баруун захад орших уул бөгөөд далайн түвшнээс дээш 1663 метр өндөр оргилтой. Уулын энгэрийн хөх асганд зэрлэг улаан сонгино их уградаг байснаас сонгинот хайрхан буюу Сонгино хайрхан гэж нэрлэжээ.

Хайрхан ууланд галт хар үнэг байдгаас ямар ч цастай өвөл тэр болгон цас тогтдоггүй гэж ярьдаг. Сүүлнийх нь үзүүр цав цагаан, тас хар жижигхэн хар үнэгийг үзсэн гэх хүмүүс мэр сэр байдаг ба тэр бүрт хүнд харагддаггүй. Сонгино хайрхан уулын салбар ууланд тарвага, зурам, үнэг, хярс, мануул, туулай, чоно байдгаас гадна зудтай жил буга, гөрөөс, аргал, янгир, шилүүс нүүдэллэн ирж нутагладаг байжээ.

Мөн төрөл бүрийн жигүүртэн сойр, ятуу, ууль, шар шувуу, том хүрэн тас байсан ба Монголын Шувуу Ажиглагчдын Клубынхэн 2008 оны 3 сарын 16-ны өдөр ангир, харцага, хар хэрээ, хон хэрээ, алаг шаазгай, хан бүргэд, начин шонхор, улаан хошуут, хээрийн бор шувуу, оронгийн бор шувуу, хөхвөр тагтаа, алагтуу, шоорон алаг болжмор, шар хөмсөг хөмрөг шувуу байгааг ажиглан харснаа өөрийн Монголын Шувуу Ажиглагчдын Клуб сайтнаа тэмдэглэсэн байна.