Согсоот гоорбис
Согсоот гоорбис, Pernis ptilorhynchus, урьд Согсоот зөгийч сар гэж байсан, нь Харцагынхан овгийн өдрийн махчин шувуу юм.
Согсоот гоорбис | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Эрэгчин.
| ||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Pernis ptilorhynchus Temminck, 1821 |
Тэд Азид, Сибирээс Япон хүртэл тархан нутаглана. Өвлийн улиралд зүүн өмнөд Азид өвөлждөг.
Гол идэш тэжээл нь морин зөгийн үүр болон авгалдай ба мөн бусад шавьж, мэлхий, шувуу зэрэг иднэ.
Гадаад төрх
засварлахЭнэ шувуу нь жижиг толгой, урт хүзүү, сүүлтэй ба толгойн оройд богино согсоотой. Биеийн урт 57-61 см. Нуруун хэсэг нь бор зүстэй ч Балч гоорбис мэт бараан биш, өвөр хэсэг нь цайвар байна. Эрэгчин нь сүүлэндээ цагаан судалтай, эмэгчин нь биеэр том, илүү бараан өнгөтэй юм.
6 сарын орчимд модонд үүр засаж, 1-3 өндөг гаргах ба 28-35 хоног дараад ангаахай гарна.
Зургийн цомог
засварлах-
Эрэгчин.
-
-
Эмэгчин
-
Эмэгчин
-
Энэтхэгт
Цахим холбоос
засварлах Commons: Pernis ptilorhyncus – Викимедиа зураг, бичлэг, дууны сан