Сибирийн бар (Panthera tigris altaica), түүнчлэн Хар мөрний бар, Манжуурын бар, Уссурын бар гэж нэршсэн барын (P. tigris) дэд зүйл Алс Дорнодын Хар мөрний бүс нутагт л тархсан бөгөөд тэндээ дархан цаазтай болсон. Орчин үеийн барын есөн дэд зүйлээс хамгийн том биетэй нь бөгөөд мийнхэн овгийн амьтад дундаа мөн хамгийн том юм.

Сибирийн бар

Ховордолтын зэрэглэл

Нэн ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Panthera
Зүйл: Бар
Дэд зүйл: Сибирийн бар
Латин нэр
Panthera tigris altaica
Коэнраад Якоб Тэмминк, 1884
Сибирийн барын тархалт (улаанаар)
Сибирийн барын тархалт (улаанаар)

Физиологи

засварлах

Сибирийн бар 107-110 см өндөр Бенгалын бараас мөрөөрөө 2-4 инч өндөр.[1] Бие гүйцсэн эрэгчний толгой, биеийн нийлбэр урт дунджаар 190-230 см. Нэлээн сайн баталгаатай эх сурвалжид дурдагдсан хамгийн том биетэй эрэгчний биеийн урт 350 см байжээ.[2] Бүрэн бие гүйцсэн эрэгчний сүүлийн урт 1 м орчим. 318 кг хүртэл жин татаж байсан тохиолдол бий[2] бөгөөд утга зохиолд 384 кг хүртэл жинтэй аварга эрэгчний тухай өгүүлсэн байдаг боловч Мазакынхаар эдгээр тохиолдлын аль нь ч баталгаатай эх сурвалжаар батлагдаагүй.[2] 1950 онд Сихоте-Алин уулсад буудаж унагасан нэгэн эрэгчний тухай батлагдаагүй мэдээлэлд 384.8 кг жинтэй, 3.48 м урттай эрэгчин байсан тухай өгүүлсэн бий.[3] Эмэгчин нь эрэгчнээсээ жижиг биетэй, 100-167 кг,[4] дээд тал нь 180 кг хүртэл жинтэй.[5]

 
Сибирийн бар

Сибирийн бар нь 4 нас хүрээд нас бие гүйцнэ. Жилийн аль ч үед нийлэх ба эм нь 3-3сар хагас хээлээ тээнэ. Ихэвчлэн 3-4 бамбар төрүүлэх ба 6 болон түүнээс дээш тохиолдол бас бий. Зулзага нь эр, эм хүйсэнд тэнцүү хуваагдан төрдөг ч насанд хүрсэн 2-4 эмэгчин бар тутам нэг эрэгчин ноогддог байна.

Монголын нутагт үзэгдсэн байдал

засварлах

Х1Х зууны эцэс, ХХ зууны эхээр 1910 оны орчин Баргын нутагтай хил залгаа Сэцэн хан аймгийн хойд нутгаар, Халх, Нөмрөгийн голын сав, Соёлз уулын орчим бамбараа дагуулсан бар үзэгдсэн тухай мэдээ сурвалж Архивын ерөнхий Газар хадгалагдаж байдаг билээ.

  1. Matthiessen, Peter (2001). Tigers In The Snow. North Point Press. ISBN 0865475962. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  2. 2.0 2.1 2.2 Vratislav Mazak: Der Tiger. Nachdruck der 3. Auflage von 1983. Westarp Wissenschaften Hohenwarsleben, 2004 ISBN 3 894327596
  3. Wood, The Guinness Book of Animal Facts and Feats. Sterling Pub Co Inc (1983), ISBN 978-0-85112-235-9
  4. Ronald M. Nowak: Walker's Mammals of the World. Johns Hopkins University Press, 1999 ISBN 0-8018-5789-9
  5. Sunquist, Mel (2002). Wild Cats of the World. Chicago: University Of Chicago Press. ISBN 978-0-226-77999-7. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)

Гадны холбоос

засварлах
  Commons: Panthera tigris altaica – Викимедиа дуу дүрсний сан

http://animals.nationalgeographic.com/animals/mammals/siberian-tiger.html