Сахалт шагшуургабялзуухай

Сахалт шагшуургабялзуухай, Panurus biarmicus, урьд Сахалт хөх бух гэж байсан, нь Хурагчийнхан овгийн шувуу юм. Тэд Европ, Азийн сэрүүн бүсэд нутаглан суурин амьдардаг.

Сахалт шагшуургабялзуухай
Эрэгчин
Эрэгчин

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хурагчийнхан
Төрөл: Panurus
Koch, 1816
Зүйл: P. biarmicus
Латин нэр
Panurus biarmicus
(Карл Линней, 1758)

Энэхүү жижиг шувуу нь бор шаргал зүсмийн ба урт сүүлтэй. Биеийн урт 15 см. Эрэгчин нь саарал толгой, хар сахалтай. Тэд чийглэг, зэгс шагшуурга ихтэй нуур цөөрмийн ойр сүрэглэн амьдарна. 5-7 өндөг гаргаж, 12-13 хоног дардаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Panurus biarmicus – Викимедиа дуу дүрсний сан