Саржуу харцгай (Butastur indicus) нь Харцгайнхан овгийн махчин шувуу юм. Тэд Ази, Оросын зүүн хэсэг, Монгол, Хятадын хойд хэсэг, Солонгос, Япон зэрэг улсын нутагт амьдрах ба зүүн өмнөд Азид өвөлждөг.

Саржуу харцгай

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Харцагатан
Овог: Харцгайнхан
Төрөл: Butastur, Харцгай
Зүйл: B. indicus
Латин нэр
Butastur indicus
(Gmelin, 1788)

Биеийн урт 41-46 см,далавчаа дэлгэхэд 105-115 см. Тэд гүрвэл, могой, мэлхий, томхон шавьж болон жижиг хөхтөн амьтдаар хооллоно.

Нас бие гүйцсэн нь саарал толгой, цээж, хүзүүтэй, хоолой нь цагаан, хар сахалтай байна. Мөн нуруу, далавчны ар нь бор, гэдэс хэвлий, далавчны өвөр хэсэг нь бор судлуудтай цагаан юм.

Цахим холбоос засварлах

Migrating Grey-faced Buzzards in Taiwan, with photographs.