Санте Гайардони (Итали: Sante Gaiardoni, 1939 оны 6 сарын 29-нд төрсөн) нь Италийн дугуйчин юм. Тэрээр 1960 онд Ром хотноо зохион байгуулагдсан зуны олимпоос 1000 метрийн цуваа гараатай уралдаан болон 1000 метрийн спринтийн төрөлд алтан медаль хүртсэн.[1] Мөн 1958-1970 оны хооронд дугуйн тойрог замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.[2]
1971 онд зодог тайлснаасаа хойш Миланы Лорентежьод дугуйн дэлгүүр ажиллуулж байв. Хожим 2000-аад онд улс төрд оролцох болж, 2006 оны Италийн орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн удаатай.[3] 2010 онд сэтгүүлч Франческо Лодигийн хамтаар өөрийн өсвөр насны амьдралын тухай өгүүлдэг Quando la Rabbia si trasforma in Vittoria ("Уур хилэн ялалт болон хувирах үе") хэмээх ном хэвлүүлжээ.[4]