Рубен Дарио
Рубен Дарио (Испани: Rubén Darío; 1867 он 1 сар 18 өдөр – 1916 он 2 сар 6 өдөр) нь Никарагуагийн сэтгүүлч, улс төрч, шилдэг яруу найрагч Феликс Рубен Гарсиа Сармиентогийн (Испани: Félix Rubén García Sarmiento) нууц нэр юм. Модернизмын эцэг хэмээн нэрлэгддэг. Испани хэлний яруу найрагт их нөлөөлж хүч оруулсан гэгддэг.