UFC-гийн хөнгөн жингийн дэлхийн аварга, "Роуди" хочит жүдоч, жүжигчин Ронда Жин Роузи (Англи: Ronda Jean Rousey) 1987 оны 2 сарын 1-нд Калифорнийн Риверсайдад мэндэлжээ. Рондаг төрөхөд хүй нь хүзүүг нь ороосноос дууны хөвч нь гэмтжээ. Рондагийн ээж Энн Мариа Де Марс нь жүдогоор хичээллэдэг, жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны америк хүн бол түүний өвөө Алфред Ведделл нь Тринидад ба Тобагогоос Хойд Америкт цагаачилж ирсэн анхны өнгөт арьст эмч хүн. Ронда англи, польш, тринидад ба тобаго, венесуэл гаралтай. Ронда хөвчөө гэмтээснээс болж 6 нас хүртлээ ярьж сурах, апраксиа (гэмтлээс үүдсэн ямар нэг үйлдэл хийж чадахгүй байх)-тай тэмцсэн бөгөөд тэдний гэр бүл Хойд Дакота руу нүүж, хэл заслын мэргэжилтнээр Рондад эмчилгээ хийлгэв. Ронда ахлах ангиасаа сургуулиа орхиж, сүүлд ахлах сургууль төгсөх шалгалт өгсөн.

Ронда Жин Роузи  Америкийн Нэгдсэн Улс
Ронда Роузи Алдрын Танхимд болсон арга хэмжээн дээр, 2018 он
Бөхийн мэдээлэл
Нэр Ронда Жин Роузи
Төрсөн 1987 оны  2-р сарын 1
Риверсайд, Калифорни, АНУ
Дэвжээний нэр(с) Ронда Роузи
Нэмэлт хоч Rowdy
The Baddest Woman on the Planet
Биеийн өндөр 170 см
Тулааны жин 61 кг
Дасгалжуулагч WWE Performance Center

Роузи багадаа аавынхаа шаардсанаар усан спортоор хичээллэж эхэлсэн байна. Гэвч түүнийг найман настайд эцэг нь амиа хорлосны дараа усан спортыг орхилоо. 11 нас хүрэхэд нь ээж нь жүдогоор өөрөө дасгалжуулан хичээллүүлж, 17 настай Ронда 2004 оны Афины олимпод оролцохдоо хамгийн залуу жүдочин (63 кг) нь болж байв. Тус олимпын эхний шатнаас хасагдсан ч 2004 онд Унгарт болсон өсвөрийн дэлхийн аваргын алтан медаль, 2008 оны Бээжингийн олимпоос жүдогийн төрөлд хүрэл медаль хүртэж, энэ төрөлд медаль хүртсэн анхны америк эмэгтэй болов.

Гэсэн ч олимпын дараа түүний карьер уналтад орж, Ронда амьдралаа залгуулахын тулд хэсэг хугацаанд наймаа хийж, бартендерээр ажиллаж, илүү цалинтай ажил хийхийг хүсэвч түүний авьяас чадварт таарсан ажил олдохгүй, ажлын анкетанд өөр биччих олигтой зүйл байсангүй. Харин Жина Карано, Жюли Кедзи нарын тоглолтыг телевизээр олж харснаар бүх зүйл өөрчлөгдөж, 2010 оноос MMA буюу холимог тулааны төрөлд сонирхогчийн хувиар гараагаа эхлүүлсэн Ронда “UFC”-ийн дэвжээнд анхны аварга болж, 12 тулаан хийхдээ ганц ч ялагдаагүй бөгөөд өрсөлдөгч тамирчнаа найман удаа хүнд цохилтод оруулж, “UFC 190” тоглолтод аваргын бүсээ хамгаалсан тулааныг нь 170 сая гаруй хүн шууд үзсэн удаатай. Ронда UFC, WWE-ын төрөлд аварга болсон цорын ганц эмэгтэй.

Ронда Роузи бол эдүгээ цагийн UFC-гийн хамгийн алдартай оддын нэг. Тиймээс ч хэд хэдэн кинонд түүнийг урьж тоглуулсан юм. "The Expendables III" 2014, "Галзуу хурд" 2015 зэрэг кинонд Вин Дизель, Сильвестр Сталлоне, Арнольд Шварценеггер, Мел Гибсон, Харрисон Форд, Дольф Лундгрен нарын хамт тоглоод үзсэн бүсгүй.

2017 онд UFC-ийн хүнд жингийн тулаанч Трэвис Браунтай гэрлэсэн, одоо Калифорнид амьдарч байгаа.