Роналд Роусон Роусон[1] (Англи: Ronald Rawson Rawson, 1892 оны 6 сарын 17 – 1952 оны 3 сарын 30) нь Английн хүнд жингийн боксчин, 1920 оны зуны олимпын аварга.

Олимпын медаль
Эрэгтэй бокс
Алт Антверпен 1920 Хүнд жин

Тэрбээр 1920, 1921 онуудад Их Британийн сонирхогчдын боксын хүнд жингийн аваргаар тодорсон.[2] 1920 онд Бельгийн Антверпен хотод зохиогдсон зуны олимпын хүнд жингийн ангилалд (79.38 кг=175 фут) өрсөлдөж, шигшээд Данийн Сөрэн Петерсенийг буулган авч түрүүлжээ.[3]

Роусон мэргэжлийн бокст ороогүй боловч Жэк Блүүмфилд хэмээх мэргэжлийн боксчинтой хандивын үзүүлэх тоглолт хийж, 3-р үед хүнд цохилтоор ялагдаж байсан удаатай .[2]

  1. Full birth name Архивлагдсан 28 Наймдугаар сар 2008 at the Wayback Machine: PDF database at the BlackSheepIndex website.
  2. 2.0 2.1 Post-war ABA winner (Memento 5. Нэгдүгээр сар 2008 цахим архивт): Cambridge University Amateur Boxing Club website.
  3. Rawson defeated Petersen, boxing heavyweight final, 1920 Olympics: GBRAthletics.com statistical website.

Цахим холбоос

засварлах