Ровшан Байрамов
Ровшан Байрамов (азе. Rövşən Bayramov) — сонгомол бөх барилдаанаар олимпын хошой мөнгө, дэлхийн алт, мөнгө, хүрэл медальтай Азербайжаны тамирчин, бөх.
тамирчны хүртсэн медаль | ||
---|---|---|
Эрэгтэй сонгомол бөх | ||
Азербайжан -ыг3 төлөөлж | ||
Зуны олимп | ||
Бээжин 2008 | 55 кг | |
Лондон 2012 | 55 кг | |
Дэлхийн АШТ | ||
Гуанжоу 2006 | 55 кг | |
Хернинг 2009 | 55 кг | |
Стамбул 2011 | 55 кг | |
Европын АШТ | ||
Москва 2006 | 55 кг | |
Софи 2007 | 55 кг | |
Тампере 2008 | 55 кг |
Намтар
засварлахРовшан Байрамов 1987 оны 5 сарын 7 -нд ЗХУ-ын ЗСБНАзеУ-ын нийслэл Баку хотод төржээ. 1999 оноос сонгомол бөхөд хөл тавьсан. 2002 оноос «Нефтчи» дэвжээнд Хижран Шарифовын удирдлагаар хичээллэж байгаа. Тэр жилдээ өсвөрийн, идэрчүүдийн олон улсын тэмцээнд, 2006 оноос томчуудын тэмцээнд ордог болов.
Амжилт
засварлахАзербайжаны бөх Ровшан Байрамов 2006 оны ДАШТ-д аваргын төлөө Ираны Хамид Сурьянд дийлдэж мөнгөн медаль, 2008 оны олимпод Оросын Назир Манкиевыг баралгүй мөнгөн медаль, 2009 оны ДАШТ-д Армены Роман Амоянд ялагдсан ч түүнийг даган барилдаж ялсаар хүрэл медаль хүртсэн бол 2011 онд санасандаа хүрч шигшээд Беларусын Ельбек Тажиевыг дийлснээр дэлхийн аварга алдрыг хүртэв. 2012 оны олимпод Мингиян Семёнов мэтийн дөрвөн учраагаа дийлээд нөгөө л Сурьянд шүүгдэж мөнгөн медаль дээр буужээ. Энэ хооронд Европт (2007, 2008) хоёр түрүүлээд амжсан.