Ричард Мэттью Столлман бол Америкийн програм хангамжийн эрх чөлөөний идэвхтэн, компьютерийн програмчлагч хүн юм. 1983 оны 9-р сард тэрээр Unix-төстэй үнэгүй үйлдлийн систем бүтээх зорилгоор GNU төслийг эхлүүлсэн ба тэрхүү төслийнхөө зохион байгуулагчаар ажиллаж байв. GNU төслийг эхлүүлэхийн хажуугаар тэрээр Үнэгүй програм хангамжийн хөдөлгөөний эхлэлийг тавьжээ; 1985 онд үнэгүй програм хангамжийн санг байгуулжээ.

Ричард Столлман
Ричард Столлман Питтсбургийн Их сургууль дээр (2010 он)
Төрсөн 1953 оны 3-р сарын 16
АНУ, Нью-Йорк
Үндэстэн АНУ
Ажил Үнэгүй програм хангамжийн сангийн ерөнхийлөгч
Юугаараа алдаршсан Үнэгүй програм хангамжийн хөдөлгөөн, GNU, Emacs
Шүтлэг Атеизм