Раашийн Ринчин нь (1815-?) Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошууны нутагт (Одоогийн Хэнтий аймгийн Галшар сум) 1815 оны орчимд төржээ. Тэрээр 7 хошуу даншиг наадамд 5 удаа түрүүлж, даншигийн дархан аварга цолыг хүртсэн хүн юм. Галшар нутгаас төрсөн монгол бөхийн 4 аваргын отгон нь юм. Түүний эцэг нь Рааш гэж хүн байсан тухай яриа нутагт нь байдаг ажгуу.

Товч намтар

засварлах

Ринчин нь 1836 оны их даншиг наадмаас эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлжээ. Тэр наадамд 8 давж шөвгөрөн харцага цол хүртэж, их бөх болох гараагаа эхэлсэн байна. Улмаар 1838, 1841, 1843, 1848, 1851 оны их даншигт түрүүлсэн дархан аварга цолтон юм. Ринчин аварга хоол ундаа тохируулан хэрэглэдэг, бие том боловч хөдөлгөөн хурдан, угсраа мэх хийж шуурхай барилддаг бөх байсан тухай яриа нутагт нь ам дамжин үлджээ.

Түүний хүү Дондог начин гэж бөх байсан байна. Тэрээр 1880 оны их даншигт 7 даван шөвгөрч начин цолд хүржээ.