Риверслэй
Риверслэй (Англи: Riversleigh) нь Австралийн балар эртний амьтдын өлгий нутгуудын нэг баруун Квинсландад оршдог бөгөөд уг 100 км² нутагт Олигоцен, Миоцены эриний сүүн тэжээлтнүүд, шувууд, мөлхөгчид үлдэж хоцорчээ. Эдгээр нэн эртний амьтад нь цэвэр усан сангууд, агуйнууд болон амьдрахад нэн тохиромтой экосистем бүхий халуун орны ойд тархжээ. Уг нутагт 35 зүйлийн сарьсан багваахайн төрөл бүртгэгдсэн байдаг нь дэлхийд тэргүүлэхүйц үзүүлэлт юм. Судлаачдын тодорхойлсноор 35 сая жилийн өмнө амьдарч асан өндөглөгч сүүн тэжээлтнүүд, нь эволюц хувьсалд бараг өртөлгүйгээр үлдснээрээ гайхагддаг.
Австралийн балар эртний сүүн тэжээлтнүүдийн өлгий нутаг (Риверслэй/Наракоорте)* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Риверслэй | |
Улс | Австрали |
Төрөл | Байгалийн |
Шалгуур | viii, ix |
Дугаар | 698 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1994 (18-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |